Захиргааны зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хуралдсан ээлжит хурлын товч мэдээлэл
Хуралд захирал Р.Бат-Эрдэнэ, дэд захирал Б.Болдгив, Ч.Нарантуяа, О.Мөнхбат, ТДС-ийн захирал Б.Отгонтөгс, СНА-ны дарга Ч.Ундрам, МТА-ны дарга А.Баатарбилэг, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд Б.Баяртогтох, Н.Батнасан, С.Баттулга, Ж.Эрдэнэбулган, ЗХШҮА-ны ахлах мэргэжилтэн Т.Амартунгалаг, хуулийн зөвлөх Б.Энхтайван нар оролцлоо. Дэд захирал Г.Баярмагнай чөлөөтэй байв.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
- 2015 онд Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудал, шийдвэрлэсэн байдал /ЗХШҮА-ны дарга В.Батцэнгэл/
- 2016 онд Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх асуудлын төлөвлөгөө /Захирал Р.Бат-Эрдэнэ/
- АНУ-ын Ютагийн их сургуультай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах талаар /Дэд захирал Б.Болдгив/
- МУИС-ийн багш нарын холбооноос ирүүлсэн хамтран ажиллах санамж бичиг байгуулах тухай саналын талаар /Хуулийн зөвлөх Б.Энхтайван/
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
1-р асуудлын хувьд:
- 2014-2015 оны хичээлийн жилийн ажлын тайлан, захиралын үр дүнгийн гэрээний тайланг Захиргааны гишүүдэд /захирлуудад/ и-мэйлээр явуулж танилцуулан, саналыг авч нэгтгэн, 1-р сард багтаан Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэхийг ЗХШҮА-нд үүрэг болгов.
- Дахин хэлэлцэхээр шийдвэрлэсэн асуудлуудыг 1 дүгээр сард багтаан хэлэлцүүлэхийг тухайн журмыг боловсруулсан ажлын хэсэгт үүрэг болгов.
- ЗХШҮА-ны бүтэц, зохион байгуулалт, ажлын чиг үүргийн талаар дараагийн хурлаар хэлэлцүүлэхийг ЗХШҮА /В.Батцэнгэл/-нд даалгав.
2-р асуудлын хувьд:
2016 оны эхний хагаст буюу 2015-2016 оны хичээлийн жилд Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх асуудлын төлөвлөгөөнд нэмж оруулж буй саналыг тусган батлуулахыг ЗХШҮА-нд даалгав.
3-р асуудлын хувьд:
АНУ-ын Ютагийн их сургуультай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахыг дэмжив.
4-р асуудлын хувьд:
Төрийн бус байгууллагын хуулинд заасаны дагуу тодорхой ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэх тухайн үед Багш нарын холбоотой гэрээ байгуулан ажиллаж болно. Багш нарын холбооноос ирүүлсэн санамж бичигт МУИС-ийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд орсон байгаа учир тусгайлан санамж бичиг байгуулах шаардлагагүй гэсэн албан бичиг өгөхөөр тус тус шийдвэрлэлээ.