Д.ДЭМБЭРЭЛНЯМБА: Аливаа улсын хөгжлийн тулгуур нь шинжлэх ухаан, технологийн хөгжил байдаг

Share Button

Монгол Улсын Засгийн газраас өндөр үр ашиг, ач холбогдол бүхий шинэ технологи, бүтээгдэхүүн зохион бүтээж, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлсэн иргэн, байгууллагад хоёр жил тутамд “Технологийн дэвшлийн шагнал” олгодог. Шинжлэх ухааны салбарын 2015 оны “Технологийн дэвшлийн шагнал”-ыг  Эрдэм шинжилгээ, туршилтын “Монхимо ” төвийн захирал, МУИС-ийн Хими, химийн технологийн тэнхимийн багш, профессор Д.Дэмбэрэлнямбын “Адууны яснаас гаргаж авсан кальцийн бэлдмэл” бүтээлд олгосон.

МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ болоод дэд захирлууд профессор Д.Дэмбэрэлнямбад баяр хүргэн,  хүндэтгэл үзүүлж хүлээн авч уулзлаа. 

4Профессор Д.Дэмбэрэлнямба хэлэхдээ: МУИС-ийнхаа нэрээр олон олон шинэ зүйлийн анхдагч нь болж ирсэн ба Токиогийн Технологийн Институтын анхны Монгол оюутан, Солонгосын КАЙСТ-д очсон анхны Монгол судлаач болж байлаа. Би хэзээд Монгол улсын их сургуулиараа бахархдаг, их сургуульд ажиллаад 38 дах жилтэйгээ золгож байна. Химийн шинжлэх ухаан бол агуу шинжлэх ухаан. Бүх л амьд бие ба амьгүй биеийн нууцад гүн нэвтрэн ордог, нанотехнологийн үндэс суурь болдог, энэ сайхан мэргэжлийг эзэмшиж улс эх орондоо ихийг бүтээгээрэй гэж залуучуудад уриалдаг юм.  Химийн шинжлэх ухааныг газарт буулгаж, бүтээл болгож, хүмүүст хэрэгтэй эм бэлдмэл гаргаж, тэдний эрүүл мэндийг хамгаалахад л миний судалгааны ажлын гол зорилго оршиж байсан. Энэ зорилгоо их бага хэмжээгээр биелүүлж байна гэж бодож байна. Миний энэ зорилго шавь нар, оюутнуудад маань ч сайн үлгэр дууриалал болоосой гэж хүсч байгаагаа илэрхийлсэн юм.

Профессор Д.Дэмбэрэлнямба нь хамгийн олон оюуны өмч бүтээсэн манай шилдэг судлаач багшийн нэг төдийгүй олон жилийн туршилт судалгааны ажлын үр дүнгээ үйлдвэрлэлд нэвтрүүлсэн, шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн   “Монхимо” компанийг үүсгэн байгуулж амжилттай ажиллаж байгаа хөдөлмөрийг нь сайшаан үнэлж “МУИС-ийн Шилдэг энтрепренер шагнал”-ыг захирал Р.Бат-Эрдэнэ гардуулж өглөө.

1

Уулзалтын үеэр судалгааг эдийн засаг, нийгмийн үр ашигтай болгох, судлаачдын ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийг улам нэмэгдүүлэх, багш судлаачдын хамтарсан старт-ап компани байгуулах, судалгааны ажлын үр дүнгээр байгалийн цэвэр бүтээгдэхүүн, монголын үндэсний брэнд бий болгох, цаашид үүгээрээ том хэмжээний  үйлдвэрлэл явуулах, гадаад зах зээлд экспортлох, ТДТ-ийн үйл ажиллагааг өргөжүүлж  бодитой ажлууд хийхэд хамтран ажиллах, оюуны өмч, технологийн лиценз, маркетинг,  бизнес зэрэг олон талаас иж бүрэн систем болгон хөгжүүлэх, байгалийн ухааны салбарт оюутан сурагчдын суралцах идэвхи санаачлагыг хөгжүүлэхэд чиглэсэн лекц унших зэрэг олон асуудлаар харилцан санал солилцсон уулзалт боллоо.

5 3

12-28-62

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар