Газарзүйн хичээлээр хийж болохуйц сорил туршилтууд ном хэвлэгдэн гарлаа

Share Button

МУИС-ийн ШУС-ийн Газарзүйн тэнхмийн доктор Г.Юмчмаа, МУБИС-ийн багш Ц.Цэндсүрэн, Газарзүйн тэнхмийн оюутан Б.Хишигдорж нарын Газарзүйн хичээлээр хийж болохуйц сорил туршилтууд бүтээл хэвлэгдлээ.

Байгалийн ухааны бусад хичээлийн нэгэн адил газарзүйн юмс үзэгдэл, зүй тогтол, холбоо хамаарлыг туршилтаар илрүүлэх, улмаар хичээлийн төлөвлөлтийн хүрээнд суралцахуйн зорилтыг хангахуйцаар туршилтын санаа олж авах, баяжуулан сайжруулахад туслах зорилготой.

Туршилтыг ихэвчлэн лабораторийн нөхцөлд хийж ирсэн нь тухайн туршилтад зориулсан хэрэглэгдэхүүний тусламжтай таамагласан асуудлаа туршин үр дүн нь нүдэн дээр илрэх буюу богино хугацаанд биелэх туршилтууд их байдагтай холбоотой. Физикийн, химийн биологийн, туршилтууд мэт санагдавч орон зайн хувьд хэрхэн тархсан, байршсан, түүнд юу нөлөөлсөн, туршилтаар илэрсэн зүй тогтлыг дэлхийн бөмбөрцгийн хаанаас үзэж харж болох вэ? гэх мэт газарзүйн хичээлийн зорилго бүхий асуудлуудтай уялдуулахыг хичээсэн болно. Газарзүйн хичээлийн хувьд байгалийн лабораторид хийдэг сорил туршилтууд нь илүү тохиромжтой гэж хэлж болох бѳгѳѳд экскурс хичээлээр хийлгэвэл зохистой юм.

номын зураг

Энэ номонд 50 гаруй туршилтыг багтаасан бөгөөд шинэчилсэн хөтөлбөрийн дагуу гео орон зайн дүрслэл, дэлхий бидний орон гэр, байгаль нийгмийн шинж чанар, байгаль нийгмийн хамаарал, бүс нутаг сэдвийн хүрээнд бэлтгэжээ.

Газарзүйн хичээлийн цаг багассан хэмээн агуулгыг шахахаа урьтал болголгүй, харин ч өсвөр үеийнхэнд газарзүйн шинжлэх ухаан гэдгийг ойлгуулах, мэдрүүлэх, газарзүйн хичээлээр дамжуулан тэднийг эх орондоо хайртай. газар нутгаа таньж мэдэн судлах хүсэл эрмэлзлэлтэй, зув иргэн болгож хүмүүжүүлэх суралцахуйн зорилгоо ухамсарлан, аль болох сонирхолтой, өгөөжтэй, үр дүнтэйгээр хичээлийг зохион байгуулах шаардлагатай болсон энэ цаг үед бидний бэлтгэсэн туршилтууд та бүхний хэрэгцээнд нийцээсэй хэмээн хүсэж байна.

Тус номыг худалдан авахыг хүсвэл 99140672, 95556248 утсаар холбогдоорой. Үнэ 12.000₮

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар