Захиргааны зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр
хуралдсан хуралдааны шийдвэр
Хуралд захирал Р.Бат-Эрдэнэ, дэд захирал Ч.Нарантуяа, Г.Баярмагнай, О.Мөнхбат, ТДС-ийн захирал Б.Отгонтөгс, ЗХШҮА-ны дарга В.Батцэнгэл, СНА-ны дарга Ч.Ундрам, МТА-ны дарга А.Баатарбилэг, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд Б.Баяртогтох, Ц.Болормаа, С.Баттулга, Н.Баатарбилэг, ЗХШҮА-ны ахлах мэргэжилтэн Т.Амартунгалаг, ХЗС-ийн багш Ц.Болормаа, С.Мөнхбат, ГХСТөвийн эрхлэгч Л.Одонтуяа, багш Оюунсүрэн, ШУС-ийн багш В.Батмаа, Биеийн тамирын тэнхмийн эрхлэгч Т.Эрдэнэпүрэв, багш Түмэнтөгс нар оролцлоо.
Хурал Хичээлийн 1 дүгээр байрны 208 тоот хурлын өрөөнд өглөө 09:10 цагт эхэлж 14:50 цагт дуусав.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
- Гадаад хэлний төвийн журмын төсөл /Дэд захирал Г.Баярмагнай/
- Судалгааны санхүүжилтээс МУИС-д шууд бус зардлын шимтгэл бүрдүүлэхэд баримтлах журмын төсөл /Дэд захирал Г.Баярмагнай/
- Хөдөлмөрийн дотоод журмын төсөл /ЗХШҮА-ны дарга В.Батцэнгэл/
- МУИС-д Биеийн тамир, спортыг хөгжүүлэх хөтөлбөр /Биеийн тамирын тэнхмийн эрхлэгч Д.Эрдэнэпүрэв/
- МУИС-ийн үйлчилгээний стандарт /Дэд захирал О.Мөнхбат/
Хуралд танилцуулах товч танилцуулга, мэдээлэл:
- МУИС-ийн спорт болон урлагийн заалны ашиглалт /Дэд захирал О.Мөнхбат, БТТ-ийн эрхлэгч Д.Эрдэнэпүрэв/
- 2016-2017 оны хичээлийн жилийн элсэлтийн үйл ажиллагаа /СНА-ны дарга Ч.Ундрам/
- Оюутны байгууллага, клубуудын дунд зарласан төслийн шалгаруулалтын дүн /Дэд захирал О.Мөнхбат/
ШИЙДВЭР
- Хэлний бодлогын зөвлөл байгуулахаар
- Журмын төсөлд гарсан саналыг тусган сайжруулж, тодотгоод Эрдмийн зөвлөлд оруулахаар
- Хөдөлмөрийн дотоод журмын төсөлд гарсан саналыг тусган сайжруулж, Эрдмийн зөвлөлд оруулахаар
- МУИС-д Биеийн тамир, спортыг хөгжүүлэх хөтөлбөрийг дахин боловсруулж, сайжруулан 4-р сарын сүүлчээр Захиргааны зөвлөлөөр дахин хэлэлцүүлэхээр
- МУИС-ийн үйлчилгээний стандартын талаар гаргасан саналыг тусган засварлаж баталгаажуулан хэрэгжүүлэхээр тус тус шийдвэрлэв.