БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг (ТИКА)-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулалтын газар, Монгол улсын их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль хамтран Цахилгаан соронзонгийн лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх хамтын ажиллагааны гэрээг 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр үзэглэлээ.
Хамтын ажиллагааны гэрээ үзэглэх арга хэмжээнд МУИС-аас ХШУИС-ийн захирал проф Н.Баатарбилэг, ХШУИС-ийн багш проф Б.Ганбат (ТИКА)-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулалтын газрыг төлөөлж хөтөлбөр зохицуулагч Вейсэл Чифтжи нар болон төлөөлөгчид байлцлаа.
Энэхүү гэрээ байгуулагдсанаар оюутан залуусын бие даан суралцах, судалгаа шинжилгээ хийх лабораторын орчин сайжрах давуу талтай юм.