Германы Эрдмийн Солилцооны Алба (DAAD) болон Германы Их Сургуулийн захирлуудын зөвлөгөөн (HRK) хамтран аж үйлдвэржсэн болон хөгжиж буй орнуудын их сургуулиудын хооронд дээд боловсролын менежментийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцоход чиглэлээр “Dialogue on Innovative Higher Education Strategies” буюу “DIES” хөтөлбөрийг 2001 оноос хэрэгжүүлж эхэлсэн.
DIES хөтөлбөрийн хүрээнд МУИС, ХБНГУ-ын Халлегийн Мартин Лютерийн их сургууль, БНСУ-ын Ханбатын их сургуультай хамтран “Research and Technology Transfer – Building up a Technology Transfer Centre at the National University of Mongolia” төслийг 4 дэд зорилттойгоор 2014-2017 оны хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд МУИС, ХБНГУ-ын Халлегийн Мартин Лютерийн их сургууль, БНСУ-ын Ханбатын их сургуультай хамтран “Research and Technology Transfer – Building up a Technology Transfer Centre at the National University of Mongolia” төслийг 4 дэд зорилттойгоор 2014-2017 оны хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ.
2014-2017 онд Монгол Улсын Их Сургууль, ХБНГУ-ын Мартин Лютерийн Их Сургууль Халле-Виттенбэрг, БНСУ-ын Ханбатын Үндэсний Их Сургуулиуд хамтран Германы Эрдмийн Солилцооны Албаны (DAAD) санхүүжилтээр “Research and Technology Transfer – Building up a Technology Transfer Centre at the National University of Mongolia” төслийг 4 дэд зорилттойгоор хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Тус төслийн 3 дугаар дэд зорилтын хүрээнд 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Establishment and implementation of a center of innovation and technology transfer” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдсан ба тус хэлэлцүүлэгт ШУА, АШУҮИС, ХААИС, ШМТДС, МГТИС-уудын эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн албаны хүмүүс уригдан ирж сонирхолтой ярилцлага өрнүүллээ. Та бүхэн тус уулзалтын үеэр танилцуулсан илтгэлүүдийг доорх линкээс татан авч үзнэ үү.
Илтгэл 1: “The best practice of Knowledge & Technology Transfer and Science and Industry partnership”
Илтгэл 2: “Industry-University Cooperation Strategy”
МУИС-Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс
Технологи дамжуулах төв