Захиргааны зөвлөлийн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ээлжит хуралдааны мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
1. Захирлын мэдээлэл
2. Судалгааны хүрээлэн, төв, лабораториудын үйл ажиллагаанд үнэлэлт өгөх
комиссын дүгнэлт /ЭШИА Эрхэлсэн дэд захирал Ж.Батхүү/
3. МУИС-д Профессор багш ажиллуулах журам /ТДС-ийн захирал Б.Отгонтөгс/
Шийдвэрлэсэн нь:
1. Судалгааны хүрээлэн, төв, лабораториудын үйл ажиллагаанд үнэлэлт өгөх
комиссын дүгнэлтийг авч хэлэлцээд дараах шийдвэрийг гаргахаар болов.
- Бодит үйл ажиллагаа явуулдаггүй, нэр төдий зарим хүрээлэн, төвийг
татан буулгах. - Зарим хүрээлэн, төвийн үйл ажиллагааг өөрчлөн зохион байгуулахыг
шинэ журмаар шийдвэрлэх, шинэ журмын төслийг ойрын хугацаанд
боловсруулан захиргааны зөвлөлийн хуралд хэлэлцүүлэн батлуулахыг
ЭШИХ-т даалгах. - Сургалтын төлбөрөөс цалинжиж буй эрдэм шинжилгээний ажилтны
орон тоог хасах.
2. МУИС-д Профессор багш ажилуулах журам”-ыг 2014 оны 11-р сарын 25-нд
дахин хэлэлцэхээр боллоо.