Захиргааны зөвлөлийн 2014 оны 11 дүгээр сарын 25-ний өдрийн ээлжит хуралдааны мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Бүрэлдэхүүн сургуулиудаас Сургалтын нэгдсэн албанд ирсэн дүнгийн асуудлын талаар /Сургалт хариуцсан дэд захирал О.Мөнхбат/
- “МУИС-д Профессор багш ажилуулах журам”-ын хэлэлцүүлэг /ТДС-ийн захирал Б.Отгонтөгс/
Шийдвэрлэсэн нь:
- Бүрэлдэхүүн сургууль Сиси системд суралцагчийн дүн ороогүй шалтгааныг суралцагч нэг бүрээр тодруулан, Сургалтын нэгдсэн албанд албан бичиг ирүүлэх.
- Захиргааны зөвлөлийн гишүүдийн саналыг тусган ажлын хэсэгт хэлэлцүүлж, бүрэлдэхүүн сургуулийн тэнхимүүдэд хүргэх, 2 дахь удаагийн нээлттэй хэлэлцүүлгийг 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14 цагаас Дугуй зааланд хийлгэхийг ажлыг хэсэгт даалгахаар шийдвэрлэв.