Захиргааны зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ээлжит хуралдааны мэдээлэл
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:
- МУИС-ийн Магистр, докторын хөтөлбөрт суралцагч элсүүлэх журмын төсөл /Элсэлтийн албаны дарга М.Эрдэнэчимэг/
- Суралцагч шилжүүлэн суралцуулах журмын төсөл /Элсэлтийн албаны дарга М.Эрдэнэчимэг/
- Гадаад харилцааны хэлтсийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн талаар ажлын хэсгийн тайлан /Ажлын хэсгийн ахлагч С.Баттулга/
- МУИС-ийн Магистр, докторын оюутан суралцуулах гэрээ /Ахисан түвшний сургуулийн бодлогын газрын дарга С.Должин/
- Дэлхийн Күнзийн Институтын XII удаагийн их хуралд оролцсон болон CLARIVATE ANALYTICS-ийн төлөөлөгчидтэй хийсэн ажил хэргийн уулзалтын тайлан /Захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатар/
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
- “МУИС-ийн Магистр, докторын хөтөлбөрт суралцагч элсүүлэх журам”-ын төсөл болон “Суралцагч шилжүүлэн суралцуулах журам”-ын төсөлд Захиргааны зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг тусган Захирлын тушаал гарган баталгаажуулахаар шийдвэрлэв.
- Ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу Гадаад харилцааны хэлтэст тодорхой чиглэлээр холбогдох үүрэг даалгавар өгөв.
- МУИС-ийн Магистр, докторын оюутан суралцуулах гэрээг дахин сайжруулан боловсруулж, дараагийн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг Ахисан түвшний сургуулийн бодлогын газрын дарга С.Должинд үүрэг болголоо.