МАТЕМАТИК
Жигмэд Б. Дүрслэх геометр: ЕБС-ийн багш нар болон их, дээд сургуулийн оюутанд зориулав /Ред. Д. Баттогтох, Д. Мөнхбаяр. – УБ.: Ном хур, 2009. – 138 х.
Дүрслэх геометр нь огторгуй дахь геометр дүрсийг, түүний проекц дүрслэлээр нь судалдаг, геометрийн салбар юм. Дүрслэх геометрийн үндсэн зорилго нь огторгуй дахь геометр дүрсийг/цэг, шугам, гадаргуу/ хавтгай дээр дүрслэх янз бүрийн аргыг судлах., проекц дүрслэлээр нь огторгуй дахь геометр дүрстэй холбоотой хэмжээний ба байршлын бодлого бодох аргачлалыг боловсруулах явдал юм. Дүрслэх геометр өөрийнхөө агуулгаар бусад шинжлэх ухааны дотор онцгой байр эзэлдэг бөгөөд энэ нь суралцагчдад огторгуйн төсөөллийг олгодог чухал хичээл байсаар ирсэн билээ.
22.151.3
Ж-65 /БШУН унш-7ш/ Т-14509-14511
Магадлалын онолын бодлогын хураамж /Эмх. Т.Сугар, М.Итгэл. – УБ.: 2004. – 104 х.
Тус ном нь санамсаргүй үзэгдэл, санамсаргүй хэмжигдэхүүн гэсэн үндсэн хоёр бүлгээс бүрдэх бөгөөд бүлэг бүр нь дөрвөн хэсэгтэй, нийт 400 гаруй бодлого орж суралцагч та бүхэнд туслах зорилгоор бүлэг бүрт онолын хураангуй хэсэг, жишээ бодлогуудыг оруулж өгсөн ба бодлого хэсгээс бодлогоо бодож дуусаад хариу хэсгээс хариугаа шалгаарай.
22.171
М-11 Б-20561
ЕРӨНХИЙ ФИЗИК
Иродов И.Е. Ерөнхий физикийн бодлого ба бодолтууд: Механик /Орч. Б.Түвдэндорж, Хян. Р.Бавуудорж, З. Омбоо. – УБ.: Соёмбо принтинг, 2010. – 262 х.
Иродовын энэхүү бодлогын хоёр ном нь механик, молекул физик ба термодинамик, цахилгаан соронзон, хэлбэлзэл ба долгион, оптик, атом ба цөм гэсэн 6 бүлгээс тогтсон ба нийт 1878 бодлоготой, бүх бодолтыг нэг дор хийлгүй бүлэг бүрийг тус тусад нь ном болгож бодолт хийсэн нь ашиглахад хялбар болж өгчээ. Бодлогын бодолт бүрийг тодорхой тайлбартай хийж зарим бодлогыг хоёр аргаар бодож үзүүлсэн нь бодлого бодох техникт чухал болсон байна.
22.3
И-83 /БШУН унш-25ш/ Т-14501-14505
Иродов И.Е. Ерөнхий физикийн бодлого ба бодолтууд: Молекул физик ба термодинамик Орч. Б.Түвдэндорж, Хян. Р.Бавуудорж, З. Омбоо. – УБ.: Соёмбо принтинг, 2010. – 156 х.
22.3
И-83 /БШУН унш-25ш/ Т-14496-14500
ХИМИЙН БОДЛОГО
Даваасүрэн Н. Химийн бодлогын хураамж: 1,2-р дэвтэр /Хян. Н. Жавхлантөгс. – УБ.: Мөнхийн үсэг, 2010.
Энэхүү “Ерөнхий ба органик биш хими I” номонд бараг бүх үндсэн сэдвүүдийг хамарсан бодлого дасгал орсон бөгөөд сэдэв бүрийн өмнө онолыг товч оруулж, зарим сэдвээр бодлогын бодолтыг үзүүлсэн жишээ, бие даан бодох бодлогууд оржээ. “Органик хими II– номонд органик химийн сэдвүүдийг хамарсан тест, бодлого орсон ба сэдэв бүрийн өмнө тестийн асуулттай ажээ. Мөн органик бодисын томъёо олох, шинж чанараар үл мэдэгдэх бодисыг олж тогтоох зэрэг хүндэвтэр бодлогуудыг багтаажээ. Эдгээр номын 1-р дэвтэр нь ерөнхий боловсролын ҮIII-ХI , 2-р дэвтэр нь Х-ХI ангийн сурагчдад зориулагдсан бөгөөд мөн түүнчлэн их, дээд сургуульд элсэгчид, химийн олимпиадад бэлтгэгчдэд, оюутнууд болон химийн багш нар сургалтандаа ашиглах боломжтой.
24.1/
Д-12 /БШУН унш-7ш/ Дэв:1-136 х. Б-20562-20564
Дэв:2- 201 х. Б-20565-20567
ГЕОДЕЗИЙН ШИНЖЛЭХ УХААН
Дамдинсүрэн А., Алтанцэцэг Ж. Геодезийн хэмжилт боловсруулалтын ажлууд: 1,2-р дэвтэр. -УБ.: Сорхон цагаан.
Энэхүү сурах бичгийн 1-р дэвтэрт “геодези” хичээлийг эхлэн судалж буй оюутнуудад зориулагдсан ба геодезийн шинжлэх ухааны үндсэн ойлголтууд, газрын зураг дээр хэрхэн ажиллах, геодезийн хэмжилтийн багаж хэрэгсэл, арга зүй, боловсруулалтын онол, том масштабын байр зүйн зураглал үйлдэх, боловсруулах чадварыг эзэмшүүлэх тухай авч үзсэн ба 2-р дэвтэрт улсын геодезийн өтгөрүүлэлтийн сүлжээ байгуулахад хэрэглэгдэх багаж техникүүд, тэдгээрийн шалгалт, шинжилгээний тухай болон сэлгэц, сүлжээний хэмжилтийн арга зүй, тэдгээрийг тэгшитгэн бодож, боловсруулах үнэлэх ажил, нивелирийн ба полигонометрийн сэлгэц сүлжээг төрөл бүрээр тэгшитгэн бодох аргуудыг тодорхой жишээн дээр тайлбарлан, оюутнуудын бие даан хийж гүйцэтгэх даалгавруудыг тусгажээ.
26.12я73 /БШУН унш-7ш/ 1-р дэвтэр. -175х. Б-20580-20582
Д-27 2-р дэвтэр. -207х. Б-20583-20585
Дамдинсүрэн А., Алтанцэцэг Ж., Рагчаа Б. Геодези: Тэргүүн дэвтэр. 2 дахь хэвлэл. –УБ.: Сорхон цагаан, 2007. -168х.
Энэхүү сурах бичигт манай орны геодезийн үйлдвэрлэлд хэрэглэгдэж байгаа солбицол, өндрийн тогтолцоо, геодезийн хэмжилт, зураглал хийх аргуудыг тодорхой дурьдсаны дээр сүүлийн үед геодезид нэвтэрч байгаа гэрлэн ба электрон зай хэмжүүрүүд, тоон зураглалын арга, электрон тахеометрүүд зэрэг шинэ техник технологиудийн тухай тусган оруулжээ. Мөн түүнчлэн “геодези” хичээлд хэрэглэгддэг латин болон грек үсгүүд, тригонометрийн томьёонуудаас гадна сурах бичигт хамрагдсан зарим үгийн тайлбарыг орос орчуулгын хамт оруулж хавсаргажээ.
26.12
Д-27 /БШУН унш-7ш/ Б-20586-20588
Лхагвадорж Д., Хөхөө П. Гидрогеофизик. –УБ.: Соёмбо принтинг, 2010. -190х.
Гидрогефизик нь геофизикийн шинжлэх ухааны шинэхэн чиглэл бөгөөд дэлхийн газар доорхи усан бүрхүүлд явагддаг физик үйл явц, үзэгдлийн өргөн хүрээтэй асуудлыг хамаарулан судалдаг ажээ. Газар доорхи усан бүрхүүлд явагдаж байдаг физикийн үйл явц, үзэгдлийг шамдан судалснаар гидрогеологийн структурын физик загвар гаргах, хил хязгаарыг нарийвчлан тогтоох, усажсан зэрэглэлийг илрүүлэх боломжтой гэдгийг зохиогчид өөрсдийн судалгааны энэхүү ажилд тусган харуулжээ.
26.22
Л-87 /БШУН унш-7ш/ Т-14556-14558
МОНГОЛ ОРНЫ РАШААН СУДЛАЛ
Нарангэрэл З. Монголын рашааны тухай миний ойлголт /Хян. Н.Батсүх. –УБ.: 2011. -248х.
Энэ номонд “шингэн эрдэнэс” хэмээх монголын рашааныг ашиглаж, судалж ирсэн товч түүх, халуун хүйтэн рашааны гарал үүсэл, тархалт, манай орны Жанчивлан, Хужирт, Аварга-тосон, Хульж зэрэг томоохон рашаан сувилалын газруудыг түшиглэн хийсэн гидрогеологийн хайгуулын ажлын үр дүнгийн тухай тус тус өгүүлжээ.
26.35
Н-29 /БШУН унш-3ш/ Б-20554-20556
ГАЗАР ЗҮЙ
Батчулуун Е. Дэлхий судлал /Ред. Ш. Цэгмид, Ш. Шагдар. – УБ.: Мөнхийн үсэг, 2009. – 379 х.
Энэхүү гурав дахь удаагийн хэвлэлдээ агаарын болон усны бохирдол, хэрэглээний талаар дэлгэрүүлж, уур амьсгалын төрөл тус бүрийн онцлогийг үзүүлсэн диаграммууд зэргийг нэмж оруулсан байна.
26.89/0/
Б-33 /БШУН унш-7ш/ Т-14493-14495
Золбаяр Ж. Монгол бадарчин гайхамшигт ертөнц /Ред. Ц. Жамбалсүрэн. – УБ.: Сэлэнгэ пресс, 2010. – 384 х.
Ж. Золбаяр буюу Амай өөрийн дэлхийн 69 орон улсаар “явган”-аар аялсан аян замын тэмдэглэлээ уншигч олондоо толилуулж байна. Энэхүү номондоо үзэж, харсан газар нутаг, хот тосгон, уулзаж учирсан хүн олныхоо амьдрал, ахуй соёл, зан заншлын талаар нэгд нэгэнгүй нүдэнд харагдтал дүрслэн өгүүлжээ.
26.89
З-64 Б-20574-20576
БИОЛОГИ
Доржпагма Э. Ерөнхий биологи /Ред. Х. Алтанцэцэг. – УБ.: Битпресс, 2011.– 92 х.
Ерөнхий биологи номонд амьд биесийн тухай ойлголт, үржил, эволюци зэргийг багтаахын хамт ерөнхий биологийн үндсэн ухагдахуун, ойлголт, нэр томъёог аль болох ойлгомжтой хэлбэрээр бичихийн тулд зураг, хүснэгт, схемүүдийг түлхүү оруулж, мөн эсийн түвшинд явагддаг, хүний нүдэнд харагддаггүй процессуудыг видео хэлбэрээр оруулсан CD-г дагалдуулан гаргажээ.
28.0
Д-54 /БШУН унш-7ш/ Т-14515-14517
Максвэл Ж. Өнөөдөр амьдрах зарчим: Өнөөдрийг хамгийн үр бүтээлтэй өнгөрүүлэх 12 зарчим /Орч. М. Амартайван, Ред. Т. Цэцэгсүрэн. – УБ.: Хүлэгт тайж, 2010. – 263 х.
Максвэл нь New-York Times сэтгүүлийн хамгийн их борлуулалттай номын зохиогчоор шалгарсан бөгөөд дэлхийн шилдэг удирдлагын мэргэжилтэн гэдгээрээ алдартай аж. Тэрээр Fortune сэтгүүлээс шалгаруулсан шилдэг 500 аж ахуйн нэгж болон Westpoint, NCAA, NBA, NFL гэдэг байгууллагын хэдэн сая хүмүүст өөрийн гаргасан зарчмыг жил бүр танилцуулдаг бөгөөд энэ нь тэдэнд маш их нөлөө үзүүлдэг байна. Та бүхэнч өнөөдрийнхөө төлөө эдгээр шийдвэрүүдийг биелүүлсэн цагт хэзээ нэг өдөр хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэх болно.
28.01
М-15 /БШУН унш -3ш/ Б-20571-20573
ГАЗРЫН ТОС
Газрын тосны салбарын экологи: Сурах бичиг /Ц.Алтанцэцэг, Ц.Батмид, Ж.Цэвээнжав, П.Наранчимэг. –УБ.: Женерал принтинг, 2009. -246х.
Геологи, газрын тосны сургуулийн газрын тосны инженерийн салбарын оюутнуудын “газрын тосны экологи, байгаль хамгаалал” хичээлийн стандарт, сургалтын хөтөлбөрийн дагуу бичигдсэн энэхүү сурах бичигт экологи, байгаль хамгааллын тухай ерөнхий ойлголтууд, үйлдвэрийн болон ГТС-ын экологийн асуудлуудыг товч авч үзжээ. Мөн газрын тосны экологи, байгаль хамгааллын чиглэлээр гарсан хууль эрх зүйн актуудын жагсаалт болон экологийн товч тайлбар толийг хавсаргажээ.
35.514
Г-16 /БШУН унш-7ш/ Т-14539-14540
ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ
Алтанцэцэг Я., Мягмарсүрэн Б. Нөөш үйлдвэрлэлийн технологи. –УБ.: 2010. -104х.
Энэхүү сурах бичигт хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон махан нөөшний үйлдвэр байгуулах, төсөлдөх үе шатыг технологийн дараалал, сонголт, тооцоо гүйцэтгэх аргачлал, жишээний хамтаар тусгажээ. Уг сурах бичгийг хүнс, хөдөө аж ахуйн салбарын их дээд сургуулийн оюутнууд, судлаач, инженер технологич, үйлдвэрлэгч, борлуулагч, хэрэглэгч нарт зориулжээ.
36.91я73
А-48 /БШУН унш-3ш/ Т-14512-14514
Гурил, будаа үйлдвэрлэлийн технологийн үндэс /Я.Алтанцэцэг, Ш.Алтанцэцэг, Б.Пүрэвжаргал, С.Санжхүү, Ж.Туяацэцэг. –УБ.: Сорхон цагаан, 2007. -302х.
Төрөл бүрийн үр тарианы ангилал, найрлага, тэдгээрийг хадгалах, боловсруулах технологи, арга ажиллагаа, үйлдвэрлэлийн техно-химийн хяналт, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, тоног төхөөрөмж болон буудайн гурилыг баяжуулах технологийн талаарх мэдээллийг энэ номонд багтаажээ. Энэ ном нь үр тариа боловсруулах үйлдвэрлэлийн ажилтан, инженер, технологич, энэ чиглэлээр сурч буй их дээд сургуулийн оюутнууд, судлаачдад зориулагджээ.
36.822
Г-78 /БШУН унш-3ш/ Т-14529-14530
Мягмарсүрэн Б. Мах, махан бүтээгдэхүүнийг хөргөх, хөлдөөх технологи. –УБ.: 2010. -147х.
Махны үйлдвэрийн үндсэн түүхий эдийн шинж чанар, тэдгээрийг хөргөх, хөлдөөх, гэсгээх арга, технологи, инженерийн тооцоо, хөргөх үйлдвэрийн төсөл гүйцэтгэх ерөнхий зарчмыг энэхүү номонд тусгажээ. Энэхүү сурах бичгийг хүнсний чиглэлээр мэргэших их дээд болон мэргэжлийн сургуулийн оюутнууд, мөн мэргэжлийн хүмүүс ашиглах боломжтой ажээ.
36.92я73
М-98 /БШУН унш-7ш/ Т-14541-14543
Нансалмаа Д. Сүү боловсруулах үйлдвэрлэлийн технологи: 2 дахь хэвлэл. –УБ.: 2009. -264х.
Энэхүү сурах бичгийн 1,2-р бүлэгт сүүний чанар, анхан шатны боловсруулалт хийх технологийн асуудлууд, 3-р бүлэгт цагаан идээний сонгомол ангиллын тухай, 4-р бүлэгт өтгөрүүлсэн сүү, 5-р бүлэгт цөцгий ялгах, мөн ангилал тус бүрээс нэг бүтээгдэхүүний технологийг жишээ болгон оруулжээ. Мөн монгол цагаан идээний /аарц, цөцгийн тос, зөөхий, бяслаг, ааруул/ ангилал, үйлдвэрлэх технологийн асуудлыг энэ номонд товчлон авч үзжээ.
36.95я73
Н-28 /БШУН унш-3ш/ Т-14536-14537
Үр тариа боловсруулах, талх, чихэр, боов, гоймон үйлдвэрлэийн технологийн үндэс: 2 дахь хэвлэл. –УБ.: Бемби сан, 2009. -348х.
Хүнс үйлдвэрлэлийн технологийн мэргэжилтэн, энэ чиглэлээр сурч буй оюутнуудад зориулсан энэ номонд үр тариа, гурил, талх, чихэр, боов, гоймонгийн ангилал, химийн найрлага, чанарын шаардлага болон түүхий эдийн шинж чанар, тэдгээрийг үйлдвэрлэлд бэлтгэх, хадгалах, боловсруулах, үйлдвэрлэлийн технологийн үндэс, онцлогийн талаар дэлгэрэнгүйгээр өгүүлнэ.
36.821я73
Ү-86 /БШУН унш-3ш/ Т-14531-14532
Хүнс үйлдвэрлэлийн процесс аппарат /Ж.Балжинням, Б.Найгалмаа Ч.Норов ба бус. 2 дахь хэвлэл. –УБ.: Бемби сан, 2009. -406х.
Энэхүү сурах бичиг нь хичээлийн хөтөлбөрийн дагуу бичигдсэн бөгөөд хүнс үйлдвэрлэх үндсэн процесс, аппаратын онол, анализ тооцоо хийх, загварчлах үндсэн ойголтууд мөн гидравликийн үндэс, мембрант технологи, биотехнологи, хөргөх процесс, аппарат тэдгээрийн тооцоо, ашиглалт, загчварчлалын тухай дэлгэрэнгүйгээр авч үзжээ.
36.81я73
Х-83 /БШУН унш-7ш/ Т-14533-14535
Хүнс үйлдвэрлэлийн процесс, аппаратын бодлогын хураамж: 2 дахь хэвлэл /Ж.Балжинням, Б.Найгалмаа, Ж.Сүрэн, Ж.Тунгалаг. –УБ.: ШУТИС-ийн хэвлэх, 2010. -340х.
Хүнсний инженерийн ангийн оюутан сурагчдад зориулагдсан энэ ном нь ба хүнсний түүхий эд материалын физик шинж чанар, жижиглэх процесс, ангилан ялгах, даралтаар боловсруулалт, холих, тунгаах, шүүх, ширгээх, зохиомол хөргөлт, нэрэх, хатаах, абсорбци, хандалт, талсжилт гэсэн 16 бүлэгтэй ба үндсэн ойлголт, жишээ ба хяналтын бодлого гэсэн 3 хэсгээс бүрдэх ажээ.
36.81я73
Х-83 /БШУН унш-7ш/ Б-20577-20579
Энхтуяа Б. Мах, махан бүтээгдэхүүний технологи. –УБ.: Бемби ссан, 2009. -312х.
Энэхүү сурах бичигт үйлдвэрт мал нядлах, түүнээс гарах гулууз мах, дагалдах бусад түүхий эдийг эхлэн болон бүрэн боловсруулж үндсэн нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар шинжлэх ухааны мэдлэгийн өнөөгийн түвшинд тайларлаж бичжээ. Мөн боловсруулах үйл ажиллагааны явцад махны бүтэц, шинж чанарт орох физик хими, биохимийн өөрчлөлтийн онолын үндсийг тусгажээ.
36.92я73
Э-66 /БШУН унш-7ш/ Т-14544-14546
ХҮНСНИЙ НОГОО
Бямбажав Н., Сэлэнгэ Б. Хүнсний 100 зүйл ногоо. –УБ.: Жиком пресс, 2011. -296х.
Хүнсний ногоо нь өл шим, илчлэг чанар багатай ч хүнсний ач холбогдол, анагаах чанарын хувьд хосгүй бүтээгдэхүүн билээ. Уншигч та энэ номноос цэстэн, майлцтан, байцайтан, луультан, сонгинотон, гарвастан, цандуйтан, голгэсэртэн, тарнатан, мажтан, биелэгтэн, хэрээнүдэн, жамбатан, сарважтан, ноцорготон, мориншүдтэн, сэрдэгтэн, халгайтан, сарнайтан хэмээх 19 овгийн 103-аад төрлийн ногоог хэрхэн таних, ургуулах онцлогийг мэдэж авах болно. Хүнсний ногоо, ургамал судлаачид болон ногоочдод гарын авлага болох ажээ.
42.34
Б-98 /БШУН унш-3ш/ Б-20568-20570
ЭРҮҮЛ АХУЙ
Фенвик Э. Ээж ба хүүхэд /Англ.хэл.орч. Д.Одонтуяа. –УБ.: Монсудар, 2010. -264х.
Бидний ихэнх нь жирэмслэлт, хүүхэд асрах талаар тун ч бага мэдлэгтэй байдаг бөгөөд энэ талаар бидний хандлага “зөв” буюу “буруу” гэсэн явцуухан хүрээнд л эргэлддэг билээ. Тэрхүү явцуу бодлоос ангижрахад тань энэхүү ном гарын авлага болж өгөх ажээ. Энэ номонд жирэмсэн үе ба төрөлт, хүүхдээ асрах, хүүхдийн эрүүл мэндийн талаарх эцэг эхчүүдэд нийтлэг тулгардаг асуудлуудын тухай өнгөт зургийн хамт дэлгэрэнгүйгээр тайлбарлан өгүүлжээ.
57.16
Ф-42 /БШУН унш-3ш/ Т-14554-14555
ТҮҮХИЙН ШИНЖЛЭХ УХААН
Кузищин В.И. Эртний дорно дахины түүх /Орч. Х.Баярмаа. – УБ.: Соёмбо принтинг, 2010. – 396 х.
Энэ сурах бичигт нь Эртний Египет, Өрнөд Ази, Иран ба Дундад Ази, Өмнөд Ази, Зүүн ба Зүүн-Өмнөд Азийн орнууд, Эртний Солонгос, Япон, Парфи, Карфаген, зэрэг орны түүхийг бичжээ. Уг сурах бичгийг их, дээд сургуулийн түүхийн мэргэжлийн ангийн болон дэлхийн улс орны түүхийг судлах сонирхолтой оюутан залууст зориулжээ.
63.3/0/31я73
К-89 /НХШУН унш-15ш/ Т-14547-14551
Ломакина И. Жа ламын толгой /Орос.хэл.орч. Ч.Баатар. –УБ.: Монсудар, 2011. -240х.
Монгол орон, монголчуудын тухай хэд хэдэн бүтээл туурвисан лаг судлаач, чадварлаг нийтлэлч И. Ломакинагийн энэхүү ном нь Буддын шашны догшин бурхадын нэг Махгалын амьд хувилсан дүр “Жа лам” хэмээх Дамбижанцангийн /Дамбийжаа/ тухай биш, тэр үеийн /1920-д он/ Монгол орны нөхцөл байдал, гадаад дотоод хүчин зүйл, төр засгийн бодлого, зорилт, ард иргэдийн хүсэл зориг, санаа сэтгэл, Жа ламын анд нөхөд, атаат дайсны талаар өгүүлсэн эрдэм шинжилгээний хялбаршуулсан бүтээл ажээ.
63.3/1/
Л-73 /НХШУН унш-3ш/ Б-20589-20591
ЭДИЙН ЗАСАГ
Акио М. Японд үйлдвэрлэв: Бидний туршлагжсан олон улсын стратеги /Япон хэл.орч. С.Дэмбэрэл. –УБ.: 2010. -376х.
Японы Сони концерний ерөнхийлөгч, Японы 100 гаруй хүчирхэг компанийг нэгтгэдэг эдийн засгийн байгууллагуудын дэд ерөнхийлөгч асан Морито Акиогийн энэ номонд дэлхийн 2-р дайны дараагаар Япон улсын нийгэм рүү чиглэсэн уян хатан төрийн бодлогод нийцсэн, Ази тивд хаана ч байхгүй өвөрмөц нэгэн системийг бүтээн байгуулж чадсан тухай өгүүлнэ. Дэлхийд алдартай “Sony” концерний тухай өгүүлэх энэ ном нь заавал уншууштай номын тоонд зүй ёсоор багтдаг тул уншигч та ч гэсэн уншиж сонирхоорой.
65.38
А-40 /НХШУН унш-6ш/ Б-20598-20600
Мэнкью Н.Г. Эдийн засгийн ухаан: Микроэкономикс. – УБ.: 2009. – 348 х.
Энэхүү номонд микро-болон макроэдийн зэсгийн салбар аль алин нь багтсан бөгөөд эрэлт ба нийлүүлэлт, зах зээл хэрхэн ажиллаж байна, зах зээл ба чинээлэг аж байдал, нийгмийн секторын экономикс, пүүсийн үйл хөдлөл болоод үйлдвэрлэлийг зохион байгуулах нь гэсэн хэсгүүд нь оржээ.
65.01
М-96 /НХШУН унш-25ш/ Т- 14567-14571
Мэнкью Н.Г. Эдийн засгийн ухаан: Макроэкономикс. – УБ.: 2009. – 624 х.
Энэ ном нь макроэкономикс, урт хугацааны бодит эдийн засаг, урт хугацааны эдийн засаг дахь мөнгө ба үнэт цаас, богино хугацааны эдийн засгийн хэлбэлзэл гэсэн хэсгүүдээс бүрджээ.
65.01
М-96 /НХШУН унш-25ш/ Т-14572-14576
Эрдэнэбилэг С. Forex intermediate: Дэлхийн мөнгөний өгөөж. –УБ.: 2010. -240х. /CD-тэй/
Forex бол нийгэм, эдийн засгийн үзэгдлийн мөн чанар, бодит хуулиудад хэрхэн нөлөөлж буйг судалдаг ажээ. Энэ номонд валют арилжааны онолын шинэ суурь мэдлэг, онол байгуулах арга зарчим, шинэ баримтжуулалтыг тайлбарлах асуудлыг шийдэх зэргээр валют арилжааны тайлбар зураглалыг гаргажээ.Уншигч та энэ номыг уншиж судалснаар КАПИТАЛТАН болох зам таны гарт нэгэнт байгааг ойлгож авах болно. Энэхүү номонд хавсаргасан CD-нд Forex-ийн талаархи зарим танилцуулгыг оруулж өгчээ.
65.26/0/я73
Э-73 /НХШУН унш-7ш/ Т-14506-14508
СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО
Рейнольдс Э., Райлли Б., Эллис Э. Сонгуулийн тогтолцооны бүтэц, зохион байгуулалт /Орч. Г.Батбаяр. –УБ.: 2010. -264х.
Ардчилал, сонгуульд туслах олон улсын хүрээлэнгийн энэхүү шинэ гарын авлагад сонгуулийн тогтолцооны ертөнц, түүний үр дагавар, сонгуулийн институцийн бүтэц ба засаглал, сонгуулийн зохион байгуулалт ба өртөг зардалын асуудлууд ба бодлого боловсруулагчдад өгөх зөвлөгөөнүүд оржээ. Энэ ном нь сонгуулийн үйл ажиллагаа эрхэлдэг нийт уншигчдад зориулагджээ.
66.3/0/68
Р-35 /НХШУН унш14ш/ Т-14521-14525
ОЛОН УЛС СУДЛАЛ
Каган Р. Түүх эргэн ирж мөрөөдөл төгссөн нь /Орч. Д. Энхзаяа. – УБ.: Мон судар, 2010.–159 х.
Роберт Каган нь дэлхийн тухай бидний ойлголт, дэлхийд Америкийн гүйцэтгэх онцгой үүрэг, бидний мөрдөх зарчмуудыг шинэчлэх гүн утгатай нэн чухал номыг бичжээ. Энэхүү номыг бодлого боловсруулагч, улс төрчид та бүхэн сонирхон уншаарай.
66.4/0/
К-12 /НХШУН унш-3ш/ Б-20595-20597
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ
Цогтоо Ш. Нийтийн захиргааны удирдлага: Захиргааны эрх зүйн тусгай анги. –УБ.: Бемби сан, 2011. -330х.
Энэ номонд захиргааны эрх зүйн тусгай ангийн онол практикийн нийтлэг үндэслэл, төрийн удирдлага, салбарын удирдлага, засгийн газрын кабинетын зарчим, нутгийн өөрийн удирдлага, захиргаа-улс төрийн, эдийн засгийн, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбаруудын удирдлагын тогтолцоо-эрх зүйн үндэсийг дэлгэрэнгүйгээр авч үзжээ. Хууль эрх зүйн чиглэлээр сурч буй их дээд сургуулийн оюутан, мэргэжилтэнд зориулагджээ.
67.401
Ц-75 /НХШУН унш-14ш/ Т-14559-14563
ХӨЛ БӨМБӨГИЙН СПОРТ
Батзаяа Б. Хөл бөмбөгийн дэлхийн аваргын түүхэн альбом 1931-2010 /Ред. Д.Батбаяр. – УБ.: 2010. – 282 х.
Энэхүү дэлхийн аваргын түүхэн альбом хэмээх номондоо олон улсын хөлбөмбөгийн холбооны түүх, анхны арван гурав Уругвай 1930, Луис Монтинг биширсэн Муссолинигийн дэлхийн аврага Итали 1934, ялалт эсвэл үхэл Франц 1938, гайхамшигт шигшээ тоглолт Бразил 1950, ид шид тохиолдсон Бэрн Швейцар 1954, Самбагийн хаад Швед 1958, довтлогчдод халгаатай дэлхийн цом Чили 1962, Англи 1966, төгс шигшээ Мексик 1970, зөвхөн жимс улбар шар өнгөтэй байдаггүй баруун Герман 1974, нутгийн дэвжээ Аргентин 1978, Росси! Испани 1982, бурханы гар Мексик 1986, Итали 1990, аваргуудын тулаан АНУ 1994, Франц 1998, БНСУ,Япон 2002, Италийн сэргэн мандалт Герман 2006, ӨАБНУ 2010 гэсэн эдгээр дэлхийн аваргуудын сэтгэл татаж, бахархал болсон тоглолтуудын тэмцээнийг харуулсан байна.
75.578/0/я6
Б-33 Т-14564-14566
ХЭЛ ШИНЖЛЭЛ, АМАН ЗОХИОЛ
Халаасны зурагт толь. –УБ.: Nepko.: 2010.
Дэлхийд алдаршсан “Зураг толь”-ийн өврийн хувилбарыг хураангуйлж өдөр бүр, алхам тутамд тохиолддог өргөн хэрэглээний 300 гаруй сэдвийн 10 000 нэршилийг 1800 өнгөт зургийн хамт багтаасан энэхүү тол бичиг нь бүх насны уншигчдад зориулагджээ.
81.2Мон-4я6 /НХШУН унш-7ш/
Х-18 Монгол-англи толь. -350 х. Б-20601-20603
Монгол-орос толь. -352х. Б-20604-20606
Монгол-солонгос толь. -350х. Б-20607-20609
Монгол-хятад толь. -349х. Б-20610-20612
Цэрэнпил Д. Түгээмэл хэлзүй ба Монгол хэл /Эмх. Т. Эрдэнэ-Очир. – УБ.: Удам соёл, 2011. – 163 х.
Толилуулж буй энэ номонд Чомскийн Түгээмэл хэлзүй болон түүний зарчим, хэмжигдэхүүнүүдийг монгол хэлэнд хэрэглэх чиглэл, монгол-англи хэлийг хүний хэлний нийтлэгийн үүднээс харьцуулах судалгааг голлон бичжээ. Монгол-англи хэлний харьцуулсан /зэрэгцүүлсэн/ хэлзүйг олон талаас нь авч үзэж болох ч гагцхүү хүний хэлний нийтлэг зарчим, зүй тогтлууд эдгээр хэлэнд хэрхэн хэрэгжиж буйг нээн харуулах зорилготой ажээ.
81.2-5
Ц-96 /НХШУН унш-7ш/ Б-20557-20559
Болдсайхан Б. Ариун голомт. – УБ.: Нью Полиграф, 2010. – 457 х.
Б.Болдсайханы энэхүү номонд эрүүл амьдрах, эрүүл ахуйн зөвлөмжүүд, хүний ген, генетик, болоод дурсамж, бодол эргэцүүлэл зэрэг багтжээ..
82
Б-54 /НХШУН унш-3ш/ Б-20613-20614
УРАН ЗОХИОЛ
Гаамп. Пиав уух зуур /Ред. Д. Батбаяр. – УБ.: Мөнхийн үсэг, 2009. – 154 х.
Тус номонд зохиогч өөрийн бодол эргэцүүлэл, өгүүллүүдээ багтаажээ.
84/1/2
Г-10 /НХШУН унш-3ш/ Б-20615-20616
Нацагдорж Д. Бүрэн зохиол: 1-3 боть. –УБ.: “Цагаан бамбарууш” хэвлэлийн газар, 2006.
Монголын их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан түүний бүтээлийн өв санг уншигч олон, өсвөр залуу үеийнхэнд танилцуулах, судлуулах зорилгоор энэхүү 3 боть номыг толилуулж байна. Энэхүү бүрэн зохиолын 1-р ботид их зохилчийн яруу найраг, хүүрнэл зохиол, эргэлзээ зохиолууд, мөн Д.Нацагдоржийн гэрэл зураг., 2-р ботид жүжгийн зохиол, нийтлэл өгүүлэл, түүхийн товч, орчуулга, захидал, өргөдөлөөс гадна зохиогчийн сан хөмрөгөөс орсон ба 3-р ботид гар бичмэлийн цахим хуулбарыг нь оруулжээ.
84/1/2 1-р боть. -364х. Т-14518
Н-34 2-р боть. -342х. Т-14519
3-р боть. -415х. Т-14520
Рэнд А. Эх сурвалж /Орч. Б. Батчулуун, Б. Батбуян. – УБ.: 2008. – 787 х.
Амьдралын либертари хэв маягийг шингээсэн, гүн утга санааг илэрхийлж чадсан энэхүү романтай та бүхэн танилцана уу. Энэ романд философи, социологи, ёс зүй, гоо зүй, сэтгэл зүй, сэтгэл зүйн асуудлуудыг хөндөн харуулжээ.
84/7/-44
Р-96 /НХШУН унш-3ш/ Т-14526-14528
УРЛАГ СУДЛАЛ ХҮҮХДИЙН НҮДЭЭР
Урлаг: Хүүхдийн ном /Орч. Ч.Болдбаатар, Б.Хабул. –УБ.: Монсудар, 2010. -141х.
Хүүхэд багачуудад зориулагдсан дэлхийн хамгийн гайхамшигтай зураг болон баримлуудын тухай өгүүлэх энэ номонд дэлхий дахины урлагийн гайхамшигт төрөл зүйл, зарим нэгэн урлагийн бүтээл хэрхэн бүтсэн тухай, алдартай зураач, барималчдын амьдрал бүтээл болон урлагийн янз бүрийн хэв маягийн тухай өнгөт зураг товчхон тайлбарын хамт өгүүлжээ.
85
У-49 /НХШУН унш-3ш/ Т-14552-14553
ФИЛОСОФИ СУДЛАЛ
Хайдэггэр М. Байх ба хугацаа /Орч. С. Молор-Эрдэнэ. – УБ.: Мон судар, 2011. – 416 х.
Германы ХХ –зууны суут философич М. Хайдэггэрийн энэ ном нь хамгийн том гоц бүтээл гэж үнэлэгдсэн байна. Энэхүү бүтээл нь үе үеийн философчдийн судалгааны ажилуудад маш ихээр нөлөөлсөн ба Японы Киотогийн философийн салбарынхан түүнээс маш ихийг сурчээ. Энэ бүтээл зөвхөн философийн онтолог гэсэн салбарт шинэ шинэ санаануудыг өгөөд зогсоогүй бусад салбаруудад болох структурализм, поструктурализм болон постмодэрнэгийн хөгжилд олон шинэ санаануудыг өгчээ. Философоос гадна бусад салбаруудад жишээлбэл сэтгэл судлал, уран зохиол, хуулийн салбар, шинжлэх ухаан болон танин мэдэхүйн салбаруудад хүртэл нөлөөлж тэдгээрийн хөгжилд энэ ном түлхэц болж өгчээ.
87.21
Х-16 /НХШУН унш-3ш/ Б-20592-20594
$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$