МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ
НИЙГМИЙН УХААНЫ САЛБАР
Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим
Ажлын байрны нэр: Тэнхимийн туслах ажилтан
Орон тоо: 1 /үндсэн/
Гүйцэтгэх чиг үүрэг:
- Тэнхимд холбогдох тушаал, шийдвэр, мэдээллийг багш, суралцагчдад хүргэх, тайлан мэдээг цаг хугацаанд нь нэгтгэх, холбогдох нэгжид хүргэх;
- Тэнхимийн албан хэргийн хөтлөлтийг стандартын дагуу хийж гүйцэтгэх;
- Тэнхимийн сургалтын үйл ажиллагаанд туслах;
- Багш, суралцагчидтай холбоотой судалгаа, мэдээлэл гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, тогтмол шинэчлэх;
- Анги, тэнхимийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийн бэлэн, бүрэн бүтэн байдлыг хариуцах;
Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил: Сэтгүүл зүйн мэргэжилтэй бол давуу тал болно.
Ур чадвар:
- Компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй;
- Монгол хэлний найруулан бичих чадвартай;
- Хариуцлагатай, шуурхай;
- Багаар ажиллах чадвартай;
- Харилцааны соёл, ёс суртахуунтай;
- Ачаалал даах чадвартай байх.
- Цаашид өөрийгөө хөгжүүлэх, ур чадвараа сайжруулах эрмэлзэлтэй байх нь давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллагын эсвэл удирдагч багшийн)
- Цээж зураг (сүүлийн зургаан сард авхуулсан 3х4 хэмжээтэй)
Бүртгэл: 2024 оны 12 дугаар сарын 12–20-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 203 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1133
Захиргаа, хүний нөөцийн газар