“MiningWeek&MinePro 2025” үйл ажиллагаа 2025 оны 9 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүрэг, Тайж хайрхан уулын бэлд дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн хувьд Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулагчаар оролцож “Mining week-Бүсчилсэн хөгжил” арга хэмжээг зохион байгуулсан нь онцлог байлаа.
“MINING WEEK- БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ” арга хэмжээнд Хойд, Хангай, Баруун, Зүүн, Говь, Төвийн бүсийн орон нутгийн удирдлагууд, Улаанбаатар бүсийн Багахангай, Налайх дүүргийн удирдлагууд, эрдэмтэн судлаачид, шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд байгуулагдсан дундын хоршоодын төлөөлөл болон Бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн аж ахуй нэгжийн төлөөллүүд оролцов. Уг арга хэмжээний хүрээнд:
– “Хойд бүсийн салбар хуралдаан”
– “Хангайн бүсийн салбар хуралдаан”
– “Баруун бүсийн салбар хуралдаан”
– “Говийн бүсийн салбар хуралдаан”
– “Төвийн бүсийн салбар хурадаан”
– “Зүүн бүсийн салбар хуралдаан”
– “Улаанбаатар бүсийн Налайх дүүргийн салбар хуралдаан” тус тус зохион байгуулагдав.
Салбар хуралдаанд оролцогчдод Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг танилцууллаа.
Энэхүү арга хэмжээний “Баруун бүсийн салбар хуралдаан”-д МУИС-ийн Хот, бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэнгийн захирал В.Бацэнгэл (Проф,Ph.D) панелистаар, Мөн “Хангайн бүсийн салбар хуралдаан”-д МУИС-ийн Хот,бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх Р.Ринчинбазар (Проф, Sc.D) модератороор, тус хүрээлэнгийн ЭША М.Эрдэнэчимэг (Ph.D) панелистаар, “Зүүн бүсийн салбар хуралдаан”-д МУИС-ийн Хот, бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэнгийн ЭНБД Ө. Амгалан (Ph.D) панелистаар тус тус оролцов.
МУИС-ИЙН ХОТ, БҮС НУТГИЙН ХӨГЖЛИЙН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН