“УННМ МоМо төслийг дүгнэх, дараагийн шатанд хүлээлгэн өгөх” сэдэвт Олон улсын хурал болно

Share Button

“УННМ МоМо төслийг дүгнэх, дараагийн шатанд хүлээлгэн өгөх” сэдэвт Олон улсын хурал Улаанбаатар хотноо 2018 оны 5 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү олон улсын хурлыг зохион байгуулах нэг зорилго бол МоМо төслийн багийн хамт олон, түүний хамтрагч талуудын хамтын ажиллагааны оролцоотойгоор төслийн гурван үе шатны хугацаанд хүрсэн үр дүн, олон амжилтын талаар дүгнэн хэлэлцэх, “мэдлэг туршлагаа” хуваалцах зорилтын хүрээнд хурлын гол асуудлууд хэлэлцүүлэгдэх болно. Хурлын удаах зорилго нь төслөөс гарсан үр дүн, инноваци, ноу-хауг Монгол улс болоод Төв Азийн хэмжээнд НҮБ-аас гаргасан “Эх дэлхийгээ шинэчилье: 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийн дор дэвшүүлсэн тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан түгээн дэлгэрүүлэх, нэвтрүүлэхэд цаашид хамтран ажиллах боломж, төслийн саналуудыг танилцуулах юм.

Иймд усны салбарт хамаарах  усны мэргэжилтнүүд, бодлого гаргагчид, эрдэмтэн судлаачид, судлаач оюутнууд та бүхнийг УННМ МоМо төслийн үр дүн, ололт амжилтын талаар хамтран дүгнэх, эрдэм шинжилгээ, судалгааны сүүлийн үеийн мэдээ баримт, үр дүн, бүтээгдэхүүнээ танилцуулах, Монгол орны болоод цаашлаад Төв Азийн хэмжээнд УННМ-ийн ирээдүйн чиг хандлагыг хэлэлцэх энэхүү олон улсын хуралд урьж байна.

Та бүхнээс хурал зохион байгуулагдах цаг хугацааг тэмдэглэхийг хүсэхийн сацуу бидний зохион байгуулж буй хуралд идэвхитэй оролцох, хамтран ажиллахыг хүсэж байгааг энэхүү урилгаар уламжилж байна. Хурал болох газрын байршил, илтгэлийн хураангуйг ирүүлэх хугацаа болоод дэд хуралдаануудын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг ойрын хугацаанд илгээх болно. Хурлын талаархи цаашдын мэдээ, мэдээллийг хурлын цахим хуудас http://www.iwrm-momo.de/IWRM-conference -аар хүлээн авах, хурал зохион байгуулагчидтай saulyegul.avlyush@ufz.de, martin.pfeiffer@ufz.de  и-мейлээр холбогдох боломжтой.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар