МУИС-д хэрхэн элсэх вэ?

Share Button

ЭЛСЭГЧ ТА

Элсэх хүсэлт гаргах: Элсэлтийн бүртгэл орон даяар 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 09:00 цагт нээж, 7 дугаар сарын 2-ны өдрийн 12.00 цагт хаах бөгөөд орон даяар https://burtgel.num.edu.mn хаягаар явагдана. Шинээр бүртгүүлэгч нь элсэлтийн системд нэвтрэхдээ БҮТ-ийн системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрнэ.

Бүртгүүлэгч нь хэдэн ч бүрэлдэхүүн/салбар сургуульд бүртгүүлж болох ба бүртгэлийн хураамж 9000 төгрөг, орон нутгийн салбар сургууль 1000 төгрөг байна. Бүртгэлийн хураамжийг онлайнаар болон paybill хэлбэрээр төлж бүртгэлээ баталгаажуулна.

Элсэгчийг шалгаруулах: Элсэлтийн бүртгэл хааснаас 1 өдрийн дараа элсэлтийн систем бүртгүүлэгчийн ЭЕШ-ын дүн, шалгалт өгсөн газрыг БҮТ-өөс татан авч, холбогдох тооцооллыг хийж, онооны жагсаалтыг бүрэлдэхүүн/салбар сургуулиар гаргана. Элсэх хүсэлт гаргагч нь хяналтын тоонд багтсан эсэхээ элсэлтийн системд нэвтэрч шалгана.

МУИС-ийн босго оноо хангаж, элсэлтийн бүртгэлийн системд элсэх хүсэлт гаргасан, бүртгүүлэгчдийг жагсаана.

Элсэх эрх олгох: Элсэх эрх олгох үйл ажиллагаа орон даяар http://burtgel.num.edu.mn хаягаар явах ба хяналтын тоонд багтсан элсэх хүсэлт гаргагч 24 цагийн дотор тухайн элсэн суралцах гэж буй бүрэлдэхүүн/салбар сургуулийн Удирдах зөвлөлөөс баталсан 1 багц цагийн төлбөрийг онлайнаар болон paybill хэлбэрээр төлж элсэх эрхээ баталгаажуулна.

Хэд хэдэн бүрэлдэхүүн/салбар сургуулийн хяналтын тоонд багтсан элсэгч нь зөвхөн нэг бүрэлдэхүүн/салбар сургуулийг сонгох ба тодорхой нэг хөтөлбөр сонгож элсэхгүй, бүрэлдэхүүн сургууль/салбарт элсэнэ.

Элсэгчийг бүртгэх: Элсэгчид нь 2018 оны 8 дугаар сарын 13-24-ний хооронд ажлын цагаар холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн бүрэлдэхүүн/салбар сургуулийн сургалтын албанд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Ирэхдээ http://burtgel.num.edu.mn хаягаар нэвтэрч бүртгэлийн цахим маягт бөглөсөн байна.

  • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг эх хувь (төрсний гэрчилгээ, гадаад паспорт), хуулбарын хамт (ар, өвөр талыг нэг нүүрт багтаах);
  • МУИС-д суралцах гэрээ (элсэлтийн системээс татан авч, ар өвөргүй хэвлэнэ);
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ эх хувь, хуулбарын хамт (ар, өвөргүй багтаан хувилсан байх, хэрэв түүнээс дээш шатны боловсрол эзэмшсэн бол гэрчлэх баримт бичгийн эх хувь, хуулбарын хамт авчрах);
  • ЭЕШ-ын батламж эх хувь, хуулбарын хамт;
  • Цээж зураг 2 хувь, оюутны үнэмлэхийн шаардлагад нийцсэн цээж зураг файл хэлбэрээр (сүүлийн 3 сард авахуулсан) эдгээр бичиг баримтыг битүүмжлэл сайтай хавтсанд хийсэн байна.

МУИС Элсэлт 2018

ЭЛСЭЛГЧ ТАЭлсэх хүсэлт гаргах:Элсэлтийн бүртгэл орон даяар 2018 оны зургадугаар сарын 22-ны өдрийн 09:00 цагт нээж, долдугаар сарын 2-ны өдрийн 12.00 цагт хаах бөгөөд орон даяар https://burtgel.num.edu.mn хаягаар явагдана. Шинээр бүртгүүлэгч нь элсэлтийн системд нэвтрэхдээ БҮТ-ийн системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрнэ. Бүртгүүлэгч нь хэдэн ч бүрэлдэхүүн/салбар сургуульд бүртгүүлж болох ба бүртгэлийн хураамж 9000 төгрөг, орон нутгийн салбар сургууль 1000 төгрөг байна. Бүртгэлийн хураамжийг онлайнаар болон paybill хэлбэрээр төлж бүртгэлээ баталгаажуулна. Элсэгчийг шалгаруулах:Элсэлтийн бүртгэл хааснаас 1 өдрийн дараа элсэлтийн систем бүртгүүлэгчийн ЭЕШ-ын дүн, шалгалт өгсөн газрыг БҮТ-өөс татан авч, холбогдох тооцооллыг хийж, онооны жагсаалтыг бүрэлдэхүүн/салбар сургуулиар гаргана. Элсэх хүсэлт гаргагч нь хяналтын тоонд багтсан эсэхээ элсэлтийн системд нэвтэрч шалгана.МУИС-ийн босго оноо хангаж, элсэлтийн бүртгэлийн системд элсэх хүсэлт гаргасан, бүртгүүлэгчдийг жагсаана.Элсэх эрх олгох:Элсэх эрх олгох үйл ажиллагаа орон даяар http://burtgel.num.edu.mn хаягаар явах ба хяналтын тоонд багтсан элсэх хүсэлт гаргагч 24 цагийн дотор тухайн элсэн суралцах гэж буй бүрэлдэхүүн/салбар сургуулийн Удирдах зөвлөлөөс баталсан 1 багц цагийн төлбөрийг онлайнаар болон paybill хэлбэрээр төлж элсэх эрхээ баталгаажуулна. Хэд хэдэн бүрэлдэхүүн/салбар сургуулийн хяналтын тоонд багтсан элсэгч нь зөвхөн нэг бүрэлдэхүүн/салбар сургуулийг сонгох ба тодорхой нэг хөтөлбөр сонгож элсэхгүй, бүрэлдэхүүн сургууль/салбарт элсэнэ.Элсэгчийг бүртгэх:Элсэгчид нь 2018 оны 08 дугаар сарын 13-24-ний хооронд ажлын цагаар холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн бүрэлдэхүүн/салбар сургуулийн сургалтын албанд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Ирэхдээ http://burtgel.num.edu.mn хаягаар нэвтэрч бүртгэлийн цахим маягт бөглөсөн байна.• Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг эх хувь (төрсний гэрчилгээ, гадаад паспорт), хуулбарын хамт (ар, өвөр талыг нэг нүүрт багтаах);• МУИС-д суралцах гэрээ (элсэлтийн системээс татан авч, ар өвөргүй хэвлэнэ);• Бүрэн дунд боловсролын гэрчилгээ эх хувь, хуулбарын хамт (ар, өвөргүй багтаан хувилсан байх, хэрэв түүнээс дээш шатны боловсрол эзэмшсэн бол гэрчлэх баримт бичгийн эх хувь, хуулбарын хамт авчрах);• ЭЕШ-ын батламж эх хувь, хуулбарын хамт;• Цээж зураг 2 хувь, оюутны үнэмлэхийн шаардлагад нийцсэн цээж зураг файл хэлбэрээр (сүүлийн 3 сард авахуулсан) эдгээр бичиг баримтыг битүүмжлэл сайтай хавтсанд хийсэн байна.

Posted by Монгол Улсын Их Сургууль /The National University of Mongolia/ on Monday, June 18, 2018