МУИС-ийн Номын сангийн ажиллах цагийн хуваарийг уртасгалаа

Share Button

МУИС-ийн Дүрмийн 4.3.1, 8.3 дахь заалт, “Аасуудал-Шийдэл 2018” форумын үеэр хийгдсэн МУИС-ийн Төлөөлөн удирдах зөвлөл, МУИС-ийн Захиргаа, МУИС-ийн Оюутны холбоо, оюутан конгрессийн гурван талт гэрээ, Номын санд шинэ үйлчилгээний цэгүүд нээхтэй холбоотой гүйцэтгэсэн судалгаа, оюутнуудын санал, Номын сангийн журмын 2.12.6 дахь заалт зэргийг үндэслэн МУИС-ийн захирал тушаал гарган Номын сангийн үйлчилгээний ажиллах цагийн хуваарийг шинэчлэн баталлаа.

Шинэ хуваарийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс дагаж мөрдөх бөгөөд Шалгалтын бус үед Даваа-Баасан гарагт 08.30-21.00 цаг, Бямба гарагт 10.00-18.00 цагийн хооронд ажиллах бол Улирлын шалгалтын үед Даваа-Баасан гарагт 08.30-21.00 цаг, Бямба, Ням гарагт 09.00-21.00 цагийн хооронд тус тус ажиллах юм.