2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль БНХАУ-ын ӨМӨЗО-ны Өвөр Монголын Их Сургуулийн Монгол судлалын дээд сургуультай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль нь Өвөр Монголын Их Сургуулийн Монгол судлалын дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээгээ ийнхүү шинэчлэн баталж эрдэм шинжилгээ, сургалт, багш, оюутан солилцооны чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар болов. Үүнчлэн хоёр сургуулийн хамтарсан судалгааны ажлыг идэвхжүүлж дорвитой үр дүнд хүрэх хэрэгтэйг гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр талууд зөвшилцсөн юм.