МУИС-ийн Захиргааны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны мэдээлэл
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ
- “МУИС-д суралцагч шилжүүлэн суралцуулах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай
- “МУИС-ийн магистр, докторын хөтөлбөрт суралцагч элсүүлэх журам”-д өөрчлөлт оруулах тухай
- 2018 оны хичээлийн жилийн эцсийн тооллогын үр дүн, актлах хөрөнгийн тайлан
- “МУИС-ийн Албан хэрэг хөтлөлтийн журам” шинэчлэн батлах тухай
- Бүрэлдэхүүн сургуулиудаас ирүүлсэн шинэ багш авах санал танилцуулах
- АНУ-д томилолтоор ажилласан тайлан, мэдээлэл
- БНКУ-д томилолтоор ажилласан тайлан, мэдээлэл
- Бельги улсад томилолтоор ажилласан тухай мэдээлэл хийх
ГАРСАН ШИЙДВЭР
- “МУИС-д суралцагч шилжүүлэн суралцуулах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухайд Захиргааны зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг тусган дахин сайжруулан боловсруулж, 2019 оны 3 дугаар сарын 1-ний дотор дахин Захиргааны зөвлөлөөр хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
- “МУИС-ийн магистр, докторын хөтөлбөрт суралцагч элсүүлэх журам”-д өөрчлөлт оруулах тухайд Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуягийн саналаар хойшлуулж, 2019 оны 3 дугаар сарын 1-ний дотор дахин Захиргааны зөвлөлөөр хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
- 2018 оны хичээлийн жилийн эцсийн тооллогын үр дүнгийн тайлан, актлах хөрөнгийн саналыг Удирдах зөвлөлд уламжлахаар тогтов.
- “МУИС-ийн Албан хэрэг хөтлөлтийн журам”-д захиргааны гишүүдийн гаргасан саналыг тусган засварлаж, захирлын тушаалаар баталгаажуулан 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөхөөр тогтов.
- Бүрэлдэхүүн сургуулиудаас ирүүлсэн шинэ багш авах саналыг хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:
2018-2019 оны хичээлийн жилийн хаврын улиралд шинээр авах багш | ||||
№ | Тэнхим | Хөтөлбөр | Шинээр авах багшийн тоо | |
1 | ХШУИС | ХМТ | Хэрэглээний математик | Үндсэн-1 |
2 | ХМТ | Статистик | хойшлуулах | |
3 | ЭХИТ | Теле холбоо | Түр-1 | |
4 | Компьютерийн сүлжээ | Түр-1 | ||
5 | Электроник | Түр-1 | ||
6 | Сэргээгдэх эрчим хүч | Үндсэн-1, Түр-1 | ||
7 | МКУТ | Компьютерийн ухаан | Үндсэн-1 | |
8 | ШУС | УТСТ | Улс төр судлал | Үндсэн-2 |
9 | ФТ | Физик дидактик | хойшлуулах | |
10 | ЕСТ | Орос хэлний багш | Үндсэн-1 | |
11 | БССТ | Боловсрол судлал | Үндсэн-1 | |
12 | Сэтгэл судлал | Үндсэн-1 | ||
13 | УЗУСТ | Урлаг судлал | Үндсэн-2 | |
14 | ЭЗТ | Эдийн засаг | Үндсэн-1 | |
15 | СЗОНХТ | Сэтгүүл зүй | Үндсэн-1 | |
16 | БС | МХТ | Маркетинг | Үндсэн-1 |
17 | Гааль, олон улсын худалдаа | Үндсэн-1 | ||
18 | СТ | Санхүү | Үндсэн-2 | |
19 | МТ | Бизнесийн удирдлага | Үндсэн-2 | |
20 | НББТ | Бизнесийн удирдлага, НББ | Үндсэн-2 | |
21 | ХЗС | НЭЗТ | Эрх зүй, Үндсэн хуулийн эрх зүй | Үндсэн-1 |
22 | Төрийн алба, төр, захиргааны хууль, тогтоомжийн хэрэглээ | Үндсэн-1 | ||
НИЙТ | Үндсэн-22, Түр-4 |
- Дэд захирал Ч.Ундрамын АНУ-ын Харвардын их сургуулийн Бизнесийн сургуульд зохион байгуулагдсан “Microeconomics of Competitiveness Faculty Workshop” сэдэвт арга хэмжээнд оролцсон тухай тайлан сонсож, Хамтын ажиллагааны хэлтэст үүрэг өгөв.
- ШУС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Эрдэнэбаяр, ХЗС-ийн захирал Ж.Эрдэнэбулган нарын БНКУ-д болсон “Чихрийн шижин өвчнийг хянах, түүнтэй холбоотой онцгой бэрхшээлүүд” сэдэвт олон улсын конгресст оролцсон болон Гавана хотын Биотехнологи, генетикийн инженерчлэлийн төвд ажилласан тухай мэдээлэл сонсож, холбогдох сургууль тэнхим, Хамтын ажиллагааны хэлтэст үүрэг даалгавар өглөө.
- ЗХНГ-ын дарга Д.Бадамдаш, АТСБГ-ын дарга Б.Энх-Амгалан нарын Бельги Улсад болсон “Дээд боловсролын стратегийн менежмент” сэдэвт сургалт семинарт оролцсон тухай мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.