“НББ-ИЙН МЭРГЭЖЛЭЭР ТӨГСӨГЧДӨД ЗОРИУЛСАН ТАСРАЛТГҮЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТ”-д урьж байна

Share Button

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН БИЗНЕС КОНСАЛТИНГ ТӨВ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТЭНХИМИЙН ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ “НББ-ИЙН МЭРГЭЖЛЭЭР ТӨГСӨГЧДӨД ЗОРИУЛСАН ТАСРАЛТГҮЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТ”-ЫН ХӨТӨЛБӨР

 

СУРГАЛТЫН ЗОРИЛГО: НББ-ийн мэргэжлээр төгсөгчдөд тасралтгүй боловсрол олгох

СУРГАЛТАНД ХЭН ХАМРАГДАХ ВЭ?

МУИС-ийг НББ-ийн мэргэжлээр төгсөгчид болон НББ-ийн чиглэлээр ажиллаж буй, мэргэжлийн мэдлэгээ тасралтгүй хөгжүүлэх, НББ-ийн салбарын орчин үеийн шинэ мэдлэг, мэдээлэл авахыг хүссэн хэн бүхэнд нээлттэй.

СУРГАЛТЫН ХУГАЦАА БОЛОН ТӨЛБӨР

Сургалтын хугацаа: 2019 оны 2 дугаар сарын 15-16

Хичээлийн өдөр, цаг: Баасан гараг-14.00-19.20, Бямба гараг-09.00-14.20 цаг

Хичээллэх газар: МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бизнес консалтинг төв,  хичээлийн 5-р байр, 106 тоот сургалтын танхим

Сургалтын төлбөр: 115,000 төгрөг

СУРГАЛТЫН ҮНДСЭН МОДУЛИУД

  • СТОУС-ын тойм, групп компаниудын санхүүгийн нэгтгэсэн тайлагнал: НББОУСЗ-өөс баталж гаргасан СТОУС-2018 (IFRS-2018) –ын тойм, хэрэглээний чиг хандлага, СТОУС-3 (Бизнесийн нэгдэл), СТОУС-10 (Санхүүгийн нэгтгэсэн тайлан)–ын дагуу толгой ба охин компанийг багтаасан групп компаниудын санхүүгийн нэгтгэсэн тайланг бэлтгэх арга зүйн асуудал
  • Зардал-Удирдлагын бүртгэлээр ахисан түвшинд авч үзэх асуудлууд: Зардал-удирдлагын бүртгэлээр ахисан түвшинд авч үзэх үндсэн асуудал. Удирдлагад хүргэх гол гол мэдээллүүд. Удирдлагын шийдвэр гаргалт ба удирдлагын бүртгэл
  • Санхүү эдийн засгийн шинжилгээ нь удирдлагын шийдвэр гаргалтын хэрэгсэл болох нь: Санхүү эдийн засгийн шинжилгээ нь удирдлагын шийдвэр гаргалтын хэрэгсэл болох нь. Хөрөнгө, эх үүсвэрийн бүтэц, бүрэлдэхүүн, хөрөингийн санхүүжилтийн бутэц, санхүүгийн үндсэн үзүүлэлтүүдийн түвшин, төлбөрийн чадварын загварууд, санхүүгийн тогтвортой байдлыг хангах балансын зорилтот түвшинг тодорхойлох арга зүй
  • Дотоод хяналт, дотоод аудитын мөн чанар, үүрэг, ач холбогдол, дотоод аудитын үйл ажиллагаа: Компаний засаглалын тухай ойлголт, засаглалын бүтэц, засаглах болон гүйцэтгэх удирдлагын үүрэг. Байгууллагын дотоод хяналт, түүний бүтэц, орчин үеийн хандлага, загварчлал. Дотоод хяналт, дотоод аудитын талаарх эрхзүйн зохицуулалт. Хяналтын тогтолцоонд дотоод аудитын үүрэг, ач холбогдол, дотоод аудитын мөн чанар. Дотоод аудитын зохион байгуулалт, дотоод аудитын үйл ажиллагааны (нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, тайлагнал, хууль дүрэмжурмын хэрэгжилт, эрсдлийн үнэлгээ, мониторинг) чиглэл, хэрэгжүүлэх арга зүй
  • Хөрөнгийн болон бизнесийн үнэлгээний хэрэгцээ, тулгамдсан асуудлууд: Хөрөнгийн болон бизнесийн үнэлгээний хэрэгцээ, тулгамдсан асуудлууд. Үнэлгээний олон улсын стандарт, “Хөрөнгийн үнэлгээний тухай” Монгол улсын хууль. Үнэлгээний үндсэн хандлагууд, үнэлгээний зориулалт, хэрэглээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд

СУРГАГЧ БАГШ НАР

 

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Цаг Сэдэв Сургагч багш

2019.02.15

14:00-15:00 СТОУС-ын тойм, групп компаниудын санхүүгийн нэгтгэсэн тайлагнал Док, Д.Нямаа
15:00-15:45 Зардал-Удирдлагын бүртгэлээр ахисан түвшинд авч үзэх асуудлууд Док, Н.Тунгалаг
15.45-15.55 Цайны завсарлага
15.55-16.55 Санхүү эдийн засгийн шинжилгээ нь удирдлагын шийдвэр гаргалтын хэрэгсэл болох нь Док, Б.Сайнжаргал

Док, Л.Наранчимэг

16.55-17.55 Дотоод хяналт, дотоод аудитын мөн чанар, үүрэг, ач холбогдол, дотоод аудитын үйл ажиллагаа Док, А.Өнөржаргал

Док, Д.Авирмэд

17.55-18.05 Цайны завсарлага
18.05-19.05 Хөрөнгийн болон бизнесийн үнэлгээний хэрэгцээ, тулгамдсан асуудлууд Док, Л.Мөнх-Очир

Док, Б.Сайнжаргал

19.05-19.20 Чөлөөт ярилцлага
2019.02.16
09.00-10.00 СТОУС-ын тойм, групп компаниудын санхүүгийн нэгтгэсэн тайлагнал Док, Д.Нямаа
10.00-10.45 Зардал-Удирдлагын бүртгэлээр ахисан түвшинд авч үзэх асуудлууд Док, Н.Тунгалаг
10.45-10.55 Цайны завсарлага
10.55-11.55 Санхүү эдийн засгийн шинжилгээ нь удирдлагын шийдвэр гаргалтын хэрэгсэл болох нь Док, Б.Сайнжаргал

Док, Л.Наранчимэг

11.55-12.55 Дотоод хяналт, дотоод аудитын мөн чанар, үүрэг, ач холбогдол, дотоод аудитын үйл ажиллагаа Док, А.Өнөржаргал

Док, Д.Авирмэд

12.55-13.05 Цайны завсарлага
13.05-14.05 Хөрөнгийн болон бизнесийн үнэлгээний хэрэгцээ, тулгамдсан асуудлууд Док, Л.Мөнх-Очир

Док, Б.Сайнжаргал

14.05-14.20 Чөлөөт ярилцлага

 

ХОЛБОО БАРИХ: Г. Нарангэрэл

Утас: 99227130

Цахим шуудан: business_consulting@num.edu.mn

Цахим хуудас: www.bcc.mn