“Үр дүнд суурилсан боловсрол-Багшийн хөгжил” багш нарын чөлөөт уулзалт амжилттай зохион байгуулагдаж байна

Share Button

2018 онд байгуулагдсан МУИС-ийн “Үр дүнд суурилсан боловсролын арга зүйн баг”-аас багш нар асуудлыг хамтран хэлэлцэх, харилцан суралцах, ойлголтоо нэгтгэх зорилготой цуврал чөлөөт уулзалтыг дараах зургаан сэдвээр 2019 оны 1 дүгээр сарын 3-аас эхлэн пүрэв гараг бүрийн 14.00 цагаас номын сангийн 204 тоот өрөөнд зохион байгуулж байна. Үүнд:

 

Хичээлийн сэдэв Сар, өдөр
1 Яагаад үр дүнд суурилсан боловсрол чухал вэ? 3/I
2 Багш хэрхэн өөрчлөгдөх ёстой вэ? Хөтөлбөрийн багш хэрхэн болох вэ? 9/I
3 Багш нар хэрхэн хамтран хөгжих вэ? Багшийн хөгжлийн MARS загвар 16/I
4 Хэрхэн идэвхтэй оюутнуудтай болох вэ?, Идэвхтэй сургалтын аргууд 23/I
5 Үр дүнтэй уялдсан сургалтын орчны шинэчлэл 30/I
6 Багш нар хэрхэн үнэлэгдэх нь бодитой вэ? 13/II

 

Эхний гурван удаагийн уулзалтыг “Яагаад үр дүнд суурилсан боловсрол чухал вэ”, “Багш хэрхэн өөрчлөгдөх ёстой вэ? Хөтөлбөрийн багш хэрхэн болох вэ”, “Багш нар хэрхэн хамтран хөгжих вэ? Багшийн хөгжлийн MARS загвар” сэдвээр уг арга зүйн багийн гишүүн сургагч багш Ч.Лодойравсал, Д.Болормаа, Т.Энхдөл, Д.Сайнбилэгт, Б.Зоригт, Х.Болормаа нар удирдан явуулсан багш нарын чөлөөт уулзалт, хэлэлцүүлгээр хоорондоо туршлагаасаа солилцож, дараах саналыг гаргаад байна. Үүнд:

  • Ур чадвар, хандлагыг хэрхэн хөтөлбөртөө шингээх, яаж үнэлэх талаар заавар, зөвлөмж гаргах
  • А цагийг Б, В цаг шиг задалж тооцох боломжтой болгох
  • Сургалтын шинэ арга техник ашигласан багшийн хэрхэн үнэлэх, үнэлгээг тодорхой болгох
  • Салбар хоорондын хамтарсан хичээл эсвэл хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Хичээл бүрээр олгох ур чадвар, хандлагаа тодорхой болгох
  • Багц цагийн агуулга уян хатан болгох
  • Зарим хичээлийг модуль модулиар нь хэд хэдэн багш ордог боломжтой болгох
  • Туслах багш, ассистантшипыг дэлгэрүүлэх
  • Оюутнуудыг багаар ажиллуулах өрөө, анги танхим хүрэлцээтэй байлгах, тохижуулах
  • ХАРИЛЦАН СУРАЛЦАЖ, ЗӨВЛӨХ (PEER-MENTORING) үйл ажиллагааг дэлгэрүүлэх, тогтмолжуулах
  • Хөтөлбөрийн багш нар хоорондоо хамтрах, байнга уулзалдах, идэвхжүүлэх боломжоор хангах,
  • Ерөнхий суурийн багш нар мэргэжлийн хичээл заадаг багш нарын хооронд ХОЛБОО ҮҮСГЭХ, харилцан уялдаатай хамтран ажилладаг болгох
  • Лекц, семинарын оюутны тоо хэтэрхий их байгааг багасгах,
  • Оюутнуудыг аливаа клубт хамруулах, ялангуяа мэтгэлцээний клубт түлхүү хамруулах,
  • Сайн дурын үйл ажиллагаанд оюутнуудыг өргөнөөр хамруулах, БҮРТГЭЛЖҮҮЛЭХ, БАРИМТЖУУЛАХ, УРАМШУУЛАХ,
  • КРЕДИТ ТООЦДОГГҮЙ хавсралтад бичдэг хичээлийн шаардлагыг нэмэх, ийм хичээл оруулах, хөшүүрэг нь юу байх вэ гэдгийг нарийн тодорхойлох,
  • Зуны сургалтыг өргөжүүлэх, оюутнуудад мэдээллийг хүргэх,
  • Оюутнуудад анх сургуульд элсэхэд нь ёс зүйн дүрэм, сургалттай холбоотой дүрэм журмыг нэгтгэсэн МУИС-ИЙН СОЁЛыг танилцуулж тест бөглүүлэн тодорхой оноо авсны дараа SiSI системд нэвтрэх эрхийг олгодог байх. Энэ үйлдлийг улирал тутам юм уу, жил тутам давтаж байх,
  • Дээд түвшний оюутнууд нь /senior student/ анх элссэн эсвэл бага түвшний оюутнуудад /junior student, freshman/ зөвлөгөө өгдөг байх. ЗӨВЛӨХ ОЮУТАН /mentor student/ гэдэг нэр томьёог албан ёсоор нэвтрүүлэн төгссөн оюутны тодорхойлолт болон хавсралтад зөвлөх оюутнаар ажилласан гэж бичдэг байх.
  • Ямар мэдээллийг хаанаас, хэнээс авч байх вэ гэдгийг тодорхой болгох,
  • Багш нар зөвхөн өөрийн заадаг хичээлийн тухай мэдэхээс гадна хөтөлбөрийнхөө талаар бусдад мэдээлэл, зөвлөгөө өгөх чадвартай байх,
  • Багш аливаа сургалт, уулзалт, семинар, хурал, зөвлөгөөнд хамрагдсан тохиолдолд багшийн В цагаас хөнгөлдөг байх. В ЦАГИЙН ЗАДАРГААГ А, Б шиг тодорхой, дэлгэрэнгүй болгох,
  • Багш нарын сонирхол дээр түшиглэсэн найрал дууны, бүжгийн гэх мэт ХАМТЛАГ БАЙГУУЛАХ, Ингэснээр багш нар хоорондоо харьцахад хялбар, мэдээлэл солилцоход хялбар, хамтарч ажиллах гүүр тавигдах боломжтой.
  • Магистрант, докторантууд ихэвчлэн ажлынхаа хажуугаар сурдаг болохоор ассистантшипээр ажиллах боломж маш хомс байдаг тул нөхцөлөөр хангах,
  • Багш нараас гарсан аливаа санал, хүсэлт, санаачилгыг сонсдог, хүлээж авдаг, хэрэгжүүлдэг, мэдэгддэг ДЭД БҮТЭЦ, ЖУРАМТАЙ болох
  • Багшийн хөгжил, цахим сургалтын төвийн ажлын төлөвлөгөөнд багш нартай уулзах ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТын цагийг оруулж өгөх,
  • Бүх багшийг нэг өдрийн нэг цагт хичээл тавихгүй, чөлөөлөх. Ингэснээр хичээлтэйн улмаас сургалт, уулзалт, хуралд суух боломжгүй байгаа багш нарыг хамруулах боломжоор хангах
  • Багшийн ачааллыг бууруулах талаар судалгаа хийж, арга хэмжээ авах. Эс бөгөөс энэ их ачааллын хажуугаар хамтарч ажиллах, шинэ арга техник нэвтрүүлэх боломжгүй байна.
  • ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ, СТРЕСС ТАЙЛАХ эмчилгээ гэх мэт зүйлийг тогтмол хийдэг байх;

Үр дүнд суурилсан боловсролын арга зүйн баг