“ARC” Азийн судалгааны төв судалгааны төсөл шалгаруулна

Share Button

“ARC” АЗИЙН СУДАЛГААНЫ ТӨВ СУДАЛГААНЫ ТӨСӨЛ ШАЛГАРУУЛНА /СОЛОНГОС СУДЛАЛ, ХЭЛ ШИНЖЛЭЛ, СОЛОНГОСЫН ИС-тай ХАМТАРСАН/

МУИС-ийн “ARC” Азийн судалгааны төв  2019 онд                                                                         

  1. Судалгааны төсөл, шалгаруулж санхүүжүүлнэ.

Судалгааны төсөл. ARC хөтөлбөр нь МУИС-д ажилладаг

a) эрдэмтдийн судалгааны баг

б) докторын дараах залуу судлаачийн ажлыг  дэмжих, санхүүжүүлэх зорилгоор дараах хоёр чиглэлээр төсөл сонгон шалгаруулна:

  • Солонгос судлал, хэл шинжлэл
  • Солонгосын тэргүүлэх их сургуультай хамтарсан чиглэлээр  судалгааны төсөл

Төслийн үргэлжлэх хугацаа хоёр жилээс хэтрэхгүй байна (2019.03.01-2020.12.31) 

Төслийн санал хүлээн авах эцсийн хугацаа: 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр, 18 цаг. № 208, ЭШИХ, МУИС-ийн 1-р байр. Төслийн саналын цахим хувилбарыг project.num.edu.mn системийн Төслийн зар цэс https://project.num.edu.mn/#/Proposal/view/58  рүү оруулна уу.  

Төслийн гол шалгуур үзүүлэлт

  • Шинжлэх ухааны ахисан түвшний судалгаа боловсруулалт байх,
  • Салбар дамнасан, цогц, ахисан түвшний судалгаа байх,
  • Төслийн үр дүнг Web of Science JCR  индекстэй  олон улсын мэргэжлийн сэтгүүл, хурлын эмхэтгэлд нийтлүүлэх боломжтой байх,
  • Хамтарсан төсөл дэх магистрант, докторантын оролцоо, төслийг олон улсын болон гадны байгууллагатай хамтран гүйцэтгэж байгаа байдал

 Төслийн бусад шалгуур үзүүлэлтүүд

  • Төсөл Солонгосын ахисан түвшний судалгааг дэмжих сан (KFAS), АRC-ийн тэргүүлэх чиглэлд нийцэж байх,
  • Төслийн шинжлэх ухааны суурь судалгаа, нийгэм эдийн засаг, инновацийн ач холбогдол,
  • Төслийг урьд өмнө хэрэгжүүлж байсан, одоо хэрэгжүүлж байгаа, бусад байгууллагаас санхүүжиж байгаа эсэх,
  • Төслийн урьдчилсан төсөв, түүнийг ARC-аас санхүүжүүлэх бодит боломж,
  • Төслийн удирдагч нь МУИС-ийн үндсэн профессор, дэд профессор байх,
  • Төслийн төсөв судалгааны ажлын хүлээгдэж байгаа үр дүнтэй нийцэж байгаа эсэх,
  • Төслийг хэрэгжүүлэх хугацааг төлөвлөсөн байдал
  • Төслийн үр дүнг Web of Science JCR бүртгэлтэй олон улсын мэргэжлийн сэтгүүл, хурлын эмхэтгэлд хэвлэн нийтлүүлэх боломжтой эсэх.

Төслийн мэдүүлэг

Төслийн мэдүүлэг дараахь хэсгээс бүрдэнэ:              

  • Төслийн хамаарах чиглэл 
  • Төслийн нэр
  • Хугацаа

Төслийн үндсэн хэсэг (10-12 нүүрт багтаана. MS Word, фонтын хэмжээ: 11, мөр хоорондын зай: 1.0- 1.5)

  • Төслийн  үндэслэл
  • Төслийн зорилго, зорилт
  • Судлагдсан байдал
  • Судалгааны арга зүй
  • Үр дүнгийн баталгаа (Web of Science JCR  индекстэй  олон улсын сэтгүүл, хурлын эмхэтгэлд хэвлүүлэх эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл)
  • Хүний нөөц
  • Календарчилсан төлөвлөгөө: Санхүүгийн жил 2019 онд 03 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 31 хүртэл, 2020 онд 1 сарын 1-нээс 12 сарын 31-ны өдөр хүртэл.

Төсөв

Судалгааны төслийн төсөвт дараахь зардлуудыг тусгаж болно :                 

    • Багаж төхөөрөмжийг иж бүрэн болгох тодорхой хэсэг;
    • Урвалж худалдан авах;  
    • Мэргэжлийн ном, сэтгүүл, программ;
    • Дээж материалын үнэ;
    • Лабораторийн шинжилгээ хийлгэх; 
    • Дотоодын томилолт;
    • Төслийн үр дүн түгээх; 
    • Урамшуулал
  • Төслийн удирдагч болон төслийн багийн гишүүдийн CV (Хавсралт. CV маягт), электрон хаяг, регистрын дугаар, удирдагчийн докторын дипломын хуулбар.

Азийн судалгааны төв, Эрдэм шинжилгээний , №208,  МУИС-ийн 1-р байр 

Утас: 1140,1141 arc@num.edu.mn

 

 Хавсралт. CV маягтын гарчиг /MS Word/.

 Brief Curriculum Vitae – Name

 

 Photo  

(a) PROFESSIONAL PREPARATION

(b) APPOINTMENTS

(c) PRODUCTS RELATED TO THE PROPOSED PROJECT (5):

Other Significant Products (5):

(d) SYNERGISTIC ACTIVITIES

 (e) COLLABORATORS DURING THE LAST 48 MONTHS

Graduate and postdoctoral advisors

Graduate students and postdoctoral scholars

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар