Сэдэв: “Комбинаторик ба Тооцооллын Геометр” (Combinatorial and Computational Geometry)
Удирдагчид: Док. Н.Ууганбаатар, Док. Д.Пүрэвсүрэн (МУИС, Математикийн тэнхим)
Э.Оргил-Эрдэнэ (МУИС, Математикийн тэнхим, магистрын оюутан).
Хэзээ, хаана: Бямба гараг бүр 11.00-12.30 цаг, 1-р байрны 130 тоот. Эхний уулзалт 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр
Холбоо барих: uuganbaatar@num.edu.mn
Хамрах хүрээ: Хүссэн хүн бүрд нээлттэй. Оюутнуудыг идэвхтэй оролцохыг хүсье!
Зорилго: Семинарт оролцсоноор комбинаторик болон тооцооллын геометр салбарын талаар ерөнхий ойлголттой болж, түүний сонгодог асуудлууд болон үндсэн үр дүнгүүдтэй танилцах болно. Семинарын явцад сонирхолтой бодлогууд тавигдах ба тэднийг шийдэхэд оролцсоноор судалгааны арга зүй, асуудал дэвшүүлж түүнийг шийдэх арга техникт суралцах боломж үүснэ.
Дараах ном зохиолуудыг ашиглана.