МУИС-ийн дэргэд гарааны компани байгуулах төсөл хэрэгжүүлж буй судлаачдын багууд болон цаашид эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгээр инновацийн төсөл хэрэгжүүлэх, гарааны компани байгуулах зорилго бүхий багш, судлаач, оюутанд зориулж “Гарааны компанийн менежмент” сургалт зохион байгуулна.
Хэзээ: 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 14:00 цагт
Хаана: МУИС-ийн Номын сангийн 502 тоот хурлын өрөө
Сургалтын хөтөлбөр
Хугацаа | Агуулга |
14:00-14:10 | “МУИС-ийн гарааны компаниуд, зочин багш нар болон хөтөлбөрийн товч танилцуулга”
Др.Д.Лхагвасүрэн, МУИС-ийн Инноваци, технологи дамжуулах төвийн ахлах мэргэжилтэн |
14:10-14:30 | “Стратегийн менежмент”
Проф.Ч.Ундрам, МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал |
14:30-14:50 | “Гарааны компанийн өсөлтийн зам”
М.Халиунбат, Торгоны зам сангийн гүйцэтгэх захирал |
14:50-15:10
|
“Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журмын өөрчлөлт ба зохицуулалт”
Ч.Энхтуяа, БСШУСЯ-ны Инновацийн хэлтсийн ахлах мэргэжилтэн |
15:10-15:30 | “МУИС-ийн дэргэд байгуулагдах гарааны компанийн оюуны өмчийн менежментийн асуудал”
Б.Одгэрэл, ОӨГ-ын Шинэ бүтээл, ашигтай загварын шинжээч |
15:30-15:50 | “Компанийн засаглал ба бизнесийн эрх зүйн асуудал”
С.Батбаяр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш |
15:50-16:10 | Цайны завсарлага |
16:10-16:20 | “Ургамлын биотехнологийн салбарт гарааны компани байгуулсан туршлага”
Проф.Ж.Батхүү, МУИС-ийн “Гарааны МБП” ХХК-ийн үүсгэн байгуулагч |
16:20-16:40 | “Өндөр технологийн гарааны бизнесийг хөгжүүлэх туршлага”
Проф.А.Энхбаяр, МУИС-ийн “Дижитал солюшнс” ХХК-ийн үүсгэн байгуулагч |
16:40-17:00 | “Санааг төсөл болгох нь”
Дэд проф. Ч.Лодойравсал, ХШУИС, Машин, оюуны лабораторийн эрхлэгч |
17:00-17:20 | “Гарааны компанийн бизнес танилцуулга, дизайн төлөвлөлт”
Др.Д.Лхагвасүрэн, МУИС-ийн Инноваци, технологи дамжуулах төвийн ахлах мэргэжилтэн |
Илтгэл-10 минут, Хэлэлцүүлэг-10 минут |
Холбоо барих: Утас 77307730 (1141)
Инноваци, технологи дамжуулах төв
tto@num.edu.mn