МУИС-ийн Захиргааны зөвлөлийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны мэдээлэл
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ
- Эрдэм шинжилгээний хэлтсийн үйл ажиллагаанд хийсэн аудитын тайлан
- Багшийн хөгжил, цахим сургалтын төвийн үйл ажиллагаанд хийсэн аудитын тайлан
- “МУИС-ийн Эрдэнэт сургуулийн захиргааны бүтэц”-ийн асуудал
- МУИС-ийн 2019 оны цалингийн сүлжээг өөрчлөн батлах тухай
- Бусад асуудал
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
- Эрдэм шинжилгээний хэлтсийн үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмжийн дагуу ажил сайжруулах ажлын төлөвлөгөө гарган ажиллахыг Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг болон Эрдэм шинжилгээний хэлтэст үүрэг болголоо.
- Багшийн хөгжил, цахим сургалтын төвийн үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлт зөвлөмжийн дагуу ажил сайжруулах төлөвлөгөө гарган ажиллахыг Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуягт үүрэг болгов. Мөн дүгнэлт, зөвлөмжтэй холбоотой зарим асуудлаар дэд захирал Ч.Ундрам, ЗХНГ-ын дарга Д.Бадамдаш нарт үүрэг даалгавар өгөгдлөө.
- МУИС-ийн Эрдэнэт сургуулийн захиргааны бүтцийг хэлэлцээд, Удирдах зөвлөлд хэлэлцүүлэхэд бэлтгэх ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэв.
- МУИС-ийн 2019 оны цалингийн сүлжээг өөрчлөн баталж, 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн багш, ажилтан, ажилчдын цалинг дунджаар 10% нэмэхээр шийдвэрлэв. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл бэлтгэж багш, ажилтнуудад танилцуулахыг дэд захирал Ч.Ундрам, ЗХНГ-ын дарга Д.Бадамдаш нарт үүрэг болгов.
- Бусад асуудлын хүрээнд: ЗХНГ-ын дарга Д.Бадамдаш “Удирдах ажилтнуудын зөвлөгөөнөөс гарсан санал, хүсэлтийг танилцууллаа. Захирал Я.Төмөрбаатар, Сургалт оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг нар цагийн үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР