“Үр дүнд суурилсан боловсрол-Багшийн хөгжил” багш нарын чөлөөт уулзалт амжилттай зохион байгууллаа

Share Button

2018 онд байгуулагдсан МУИС-ийн “Үр дүнд суурилсан боловсролын арга зүйн баг”-аас багш нар асуудлыг хамтран хэлэлцэх, харилцан суралцах, ойлголтоо нэгтгэх зорилготой цуврал чөлөөт уулзалтыг дараах зургаан сэдвээр 2019 оны 1 дүгээр сарын 3-наас 2 дугаар сарын 21-ний өдрийг дуустал Пүрэв гараг бүрийн 14.00 цагаас Номын сангийн 204 тоот өрөөнд зохион байгууллаа. Үүнд:

Хичээлийн сэдэв Сар, өдөр
1 Яагаад үр дүнд суурилсан боловсрол чухал вэ? 1 сарын 3
2 Багш хэрхэн өөрчлөгдөх ёстой вэ? Хөтөлбөрийн багш хэрхэн болох вэ? 1 сарын 10
3 Багш нар хэрхэн хамтран хөгжих вэ? Багшийн хөгжлийн MARS загвар 1 сарын 17
4 Хэрхэн идэвхтэй оюутнуудтай болох вэ?, Идэвхтэй сургалтын аргууд 1 сарын 24
5 Үр дүнтэй уялдсан сургалтын орчны шинэчлэл 1 сарын 31
6 Багш нар хэрхэн үнэлэгдэх нь бодитой вэ? 2 сарын 21

Нийт 6 удаагийн чөлөөт уулзалтаас багш нараас гаргасан санал хүсэлт, зөвлөмжийг сийрүүллээ. Үүнд:

  • Ур чадвар, хандлагыг хэрхэн хөтөлбөртөө шингээх, яаж үнэлэх талаар заавар, зөвлөгөө гаргах,
  • Уламжлалт аргаар хичээл зааж байгаа багш, шинэ арга техник ашиглан хичээл зааж байгаа багшийг хэрхэн ялгаж үнэлэх,
  • Сургалтын шинэ арга техник ашигласан багшийг хэрхэн үнэлэх, үнэлгээг тодорхой болгох,
  • Хамтарсан хичээл эсвэл хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх,
  • Хичээл бүрээр олгох ур чадвар, хандлагаа тодорхой болгох,
  • Багц цагийн агуулга уян хатан болгох,
  • Хичээлийг модуль модулиар нь хэд хэдэн багш ордог боломжтой болгох,
  • Туслах багш, ассистантшипыг дэлгэрүүлэх,
  • Оюутнуудыг багаар ажиллуулах өрөө, анги танхим хүрэлцээтэй байлгах, тохижуулах,
  • Peer-mentoring дэлгэрүүлэх, тогтмолжуулах,
  • Хөтөлбөрийн багш нар хоорондоо хамтрах, байнга уулзалдах, идэвхжүүлэх боломжоор хангах,
  • Ерөнхий суурийн багш нар мэргэжлийн хичээл заадаг багш нарын хооронд холбоо үүсгэх, холбогдох,
  • Лекц, семинарын оюутны тоо хэтэрхий их байгааг багасгах,
  • Оюутнуудыг аливаа клубт хамруулах, ялангуяа мэтгэлцээний клубт түлхүү хамруулах,
  • Сайн дурын үйл ажиллагаанд оюутнуудыг өргөнөөр хамруулах, бүртгэлжүүлэх, баримтжуулах, урамшуулах,
  • Багц цаг тооцохгүй мөртлөө заавал судлах хичээл оруулах, хөшүүрэг нь юу байх вэ гэдгийг нарийн тодорхойлох,
  • Зуны сургалтыг өргөжүүлэх, оюутнуудад мэдээллийг хүргэх,
  • Оюутнуудад анх сургуульд элсэхэд нь ёс зүйн дүрэм, сургалттай холбоотой дүрэм журмыг судалж тест бөглөн тодорхой оноо авсны дараа ID-г нь олгодог байх. Энэ үйлдлийг улирал тутам юм уу, жил тутам давтаж байх,
  • Дээд түвшний оюутнууд нь /senior student/ анх элссэн эсвэл бага түвшний оюутнуудад /junior student, freshman/ зөвлөгөө өгдөг байх. Ингэснээр урамшуулал олгодог ч юм уу, диплом дээр нь бичдэг ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар дэмждэг байх /mentor student/,
  • Ямар мэдээллийг хаанаас, хэнээс авч байх вэ гэдгийг тодорхой болгох,
  • Багш нар зөвхөн өөрийн заадаг хичээлийн тухай мэдэхээс гадна хөтөлбөрийнхөө талаар бусдад мэдээлэл, зөвлөгөө өгөх чадвартай байх,
  • Багш аливаа сургалт, уулзалт, семинар, хурал, зөвлөгөөнд хамрагдсан тохиолдолд багшийн В цагаас хөнгөлдөг байх. А, Б, В цагийн ачааллын судалгааг тодорхой, дэлгэрэнгүй болгох, бууруулах /100 гаруй ахлах багшийн асуудал яригдаж байна. 400 оюутанд хичээл заадаг багшийг 60 оюутанд хичээл заадаг багштай харьцуулж болохгүй/,
  • Багш нарын сонирхол дээр түшиглэсэн найрал дууны, бүжгийн гэх мэт хамтлаг байгуулах, Ингэснээр багш нар хоорондоо харьцахад хялбар, мэдээлэл солилцоход хялбар, хамтарч ажиллах гүүр тавигдах боломжтой.
  • Магистрант, докторантууд ихэвчлэн ажлынхаа хажуугаар сурдаг болохоор ассистантшипээр ажиллах боломж маш хомс байдаг тул нөхцөлөөр хангах,
  • Багш нараас гарсан аливаа санал, хүсэлт, санаачлагыг сонсдог, хүлээж авдаг, хэрэгжүүлдэг, мэдэгддэг байх,
  • Багшийн хөгжил, цахим сургалтын төвийн ажлын төлөвлөгөөнд багш нартай уулзах чөлөөт уулзалтын цагийг оруулж өгөх,
  • Бүх багшийг нэг өдрийн нэг цагт хичээл тавихгүй, чөлөөлөх. Ингэснээр хичээлтэйн улмаас сургалт, уулзалт, хуралд суух боломжгүй байгаа багш нарыг хамруулах боломжоор хангах
  • Багшийн ачааллыг бууруулах талаар судалгаа хийж, арга хэмжээ авах. Эс бөгөөс энэ их ачааллын хажуугаар хамтарч ажиллах, шинэ арга техник нэвтрүүлэх боломжгүй байна.
  • Эрүүл мэндийн үзлэг, стресс тайлах эмчилгээ гэх мэт зүйлийг тогтмол хийдэг байх;
  • Шалгалтын хуваарь тавихаасаа өмнө ямар хэлбэрээр авах, хэдэн цаг зарцуулахыг асуудаг байх,
  • Сиси-ээр авч байгаа сэтгэл ханамжийн судалгааг аливаа урамшуулал, мөнгөтэй холбоотой зүйлд ашиглахгүй байх, ашиглахаар бол асуулгыг сайжруулж, бодитой дүгнэх нөхцөл бололцоог хангах,
  • Оюутны үнэлгээг багшийн үнэлгээнд оруулах нь зөв эсэх,
  • Нийт багш нарыг үр дүнд суурилсан боловсрол гэдгийн талаар нэг ойлголттой болгох, түүнд тэмүүлдэг, идэвх санаачлагатай ажилладаг, үнэлүүлдэг болох,
  • Уулзалтын өрөө, амралтын өрөөгүйн улмаас тэнхимд ажиллаж байгаа багш нарт саад болох тохиолдол маш их байгаа тул тусдаа өрөөтэй болох,
  • ЭШ хуралд оролцох, өгүүлэл хэвлүүлэх асуудал дээр багш нараа уриалж, дэмждэг байх,
  • Багш нараас ажлын байрны сэтгэл ханамжийн судалгаа авах,
  • Улирлын амралтаар багш нарыг сургалтад хамруулах, нэгж хичээл, төлөвлөгөө, хөтөлбөрөө сайжруулах тал дээр ярилцах, ажил хэрэг болгох /улирлын амралт бол багш нарын амрах үе биш/,
  • Урьд нь хийдэг байсан олон зүйлс хийгдэхээ больсон. Дүнгийн шинжилгээ улирал тутам хийж багш болгонд танилцуулах, нормаль тархалтаас хэт гажуудсан тохиолдолд тухайн багшийн хичээлд суух, зөвөлгөө өгөх, тухайн хичээлийн оюутнуудаас хөндлөнгийн этгээдээр судалгаа авахуулах,
  • Хариуцлага тооцдог байх /ажил унагасан байхад хариуцлага тооцохгүй, хурал тасалсан бол хариуцлага тооцохгүй байгаа тул хэн ч тоохгүй байдал бий болоод байна/,
  • Олон нийтийн сүлжээ эсвэл youtube дээр суваг нээгээд багш нарынхаа хичээлийг онлайн тавих,
  • Сайн туршлага, болж байгаа зүйлээ түгээдэг, мэдээллэдэг байх /жишээлбэл, магадланд орсон тэнхимүүд/,
  • Багш нар хичээл өмчилдөгийг болиулах,
  • Багш өөрийгөө үнэлсэн үнэлгээ, оюутнууд багшийг үнэлсэн үнэлгээнд харьцуулалт хийх,
  • Мэргэжлийн холбоо юм уу багш нарын холбоо үүсгээд ямар шинэ арга техник ашиглаж байна, ямар сул тал, давуу тал байна гэх зэрэг зүйлийн талаар ярьдаг, санал солилцдог байх,
  • Мэргэжлийн холбоодтой нягт хамтарч ажиллах, үүрэгжүүлэх, мэргэжлийн стандарт батлах, мэргэжлийн ирээдүйн прогноз гаргадаг байх, Professional qualification гэдгийг батлах,
  • Гадаадад хурал зөвөлгөөнд явсан, сургалтанд суусан багш нар ирээд тэр туршлагаа бусадтайгаа хуваалцдаг байх,
  • Тухайн салбартаа нэр хүндтэй яваа профессорыг урьж 7 хоног ч юм уу тодорхой хугацаанд ажиллуулдаг, багш оюутнууддаа зөвөлгөө өгүүлдэг байх,
  • Faculty night тогтмол зохиодог байх,
  • Багаараа сайн ажилласан багш нарыг урамшуулдаг байх,
  • Сэтгэл зүйч ажиллуулах,
  • Ажлын байран дээр бие биенийхээ харагдах байдлын талаар тоглоомоор ч болов хошигнохгүй байх;
  • Анги танхим, зай талбай, дулаан, агааржуулалтын стандарттай болох,
  • Идэвхтэй сургалт явуулах боломжтой хэдэн өрөө байгааг гаргах,
  • Бүлгээр ажиллах өрөө хангалтгүй байгааг нэмэгдүүлэх,
  • Хичээлийн тодорхойлолтонд орчны болон хэрэглэгдэхүүний шаардлага гэх мэтийг тусгах,
  • Орчныг өөрчлөх тал дээр багш, оюутнуудаас санал авах,
  • Оюутнуудад зөвөлгөө өгөх тусдаа өрөөтэй болох,
  • Сургалтын орчинг өөрчлөхдөө 5 жил, 10 жил, 15 жилийн дараахийг харах,
  • Анх сургууль, байр барихдаа өрөө танхимаа сайн тооцоолох,
  • Хичээлүүдийг нэгдмэл байдлаар оруулах /физик+мат, физик+програм хангамж, физик+электроник гэх мэт/
  • Багш нар өөр хоорондоо нэгдээд анги танхимаа сайжруулах,
  • 90 минутын хичээл самбарт заахаар ½ хувь нь үр дүнгүй өнгөрөх хандлага байгаа тул видео хичээл тавих, тонгоруу арга зэргийг хэрэглэх гэх мэт сургууль дээр хэрэглэгдэж байгаа нийтлэг заах аргыг тодорхойлох,
  • Цахим контент бэлтгэх удирдамж, заавар гаргах,
  • Хөтөлбөрийн зах зээлийн судалгааг гаргахдаа үндэсний, олон улсын гэж харах,
  • Багшийн лекц, семинар, лаб орох материал, заах арга, үнэлгээ тодорхой байх,
  • Багшийг хэлбэр талаар нь биш агуулга талаар нь үнэлэх,
  • Оюутны үнэлгээг сургалтын мэдээллийн системээр болон түүвэр аргаар авдаг болох,
  • Боловсролын байгууллагыг бизнес гэж харах,
  • Аттестатчилалыг сайжруулах, үргэлжлүүлэх,
  • Оюутны санал асуулгыг 2 янзаар буюу бүх оюутны үнэлгээ, хичээлийн тэдэн хувьд суусан оюутны үнэлгээ гэх харуулах,
  • Системээр авч байгаа оюутны сэтгэл ханамжийн судалгааг ерөнхий суурийн лекцийн оюутны судалгаа, мэргэжлийн оюутны судалгааг ялгаж харуулах,
  • Багшийн сэтгэл ханамжийн судалгаа авах,
  • Залуу, докторын зэргээ хамгаалаагүй багш нарыг эхний 5 жилд ачааллыг нь хөнгөлж хамгаалах боломж олгох,
  • А цаг заахгүй мөртлөө төслийн мөнгө гэж нийт төслийн хөрөнгийн 10%-ийг л сургуульд оруулж байгаа багш нар байна. Иймд ялгааг тодорхой болгож тогтоох,
  • А, Б, В цагийг үнэлж, дүгнэж байгаа хүмүүсийн уялдааг хангах, сайжруулах,
  • Тооцоонд ордоггүй, үнэлэгддэгүй үзүүлэлтийн судалгаа гаргаж, оруулах,
  • Урамшуулалын системийг тодорхой болгох,
  • “Teaching awards” –ыг зөвхөн эрдэм шинжилгээ сайн хийсэн гэхгүй оюутантай сайн ажилласан багш нарт олгодог болох,

Өнөөдөр багш нарт маань тулгарч байгаа бэрхшээл, шийдүүлэх шаардлагатай байгаа асуудлаа илэн далангүй нээлттэй хэлэлцүүлж, санал бодлоо солилцсонд баярлалаа.

“Үр дүнд суурилсан боловсролын арга зүйн баг”

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар