Захиргааны зөвлөлийн 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн хуралдааны шийдвэр
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ
- ШУС-ийн Нийгмийн судалгааны хүрээлэнгийн тухай
- ШУС-ийн Физикийн тэнхимийн Лазерын судалгааны лабораторийг ШУС-ийн Лазерын судалгааны төв болгон өөрчлөн зохион байгуулах тухай
- Хичээлийн 6-р байрыг шинэчлэх үнэлгээний хорооны ажлын явц
ШИЙДВЭРЛЭСЭН:
- ШУС-ийн Нийгмийн судалгааны хүрээлэнгийн талаар хэлэлцээд, МУИС-ийн Нийгмийн судалгааны хүрээлэн болгон статусыг өөрчлөн, зарим арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
- ШУС-ийн Физикийн тэнхимийн Лазерын судалгааны лабораторийг ШУС-ийн Лазерын судалгааны төв болгон өөрчлөн зохион байгуулахаар шийдвэрлэв.
- Хичээлийн 6-р байрыг шинэчлэх ажлын явцын танилцуулгыг сонсож, захиргааны зөвлөлийн гишүүд асуулт асууж, санал хүсэлт хэллээ.
ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР