“ЛАНТУУН ДОХИО” төрийн бус байгууллага нь хүчирхийлэл, хүний наймаанаас урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийг олон нийтэд таниулах зорилготойгоор 2013 оноос эхлэн тууштай үйл ажиллагаа явуулж өөрсдийн сайн туршлагыг хуримтлуулсаар ирсэн нийгэмд үйлчилдэг байгууллага бөгөөд эгнээндээ 2000 гаруй идэвхтэн, 500 гаруй сайн дурын ажилтан, 15 000 гаруй хандивлагч дэмжигчдийг нэгтгэсэн хамт олон юм.
МУИС-ийн оюутан залууст цахим гэмт хэрэг, хүний наймааны чиглэлээр урьдчилан сэргийлэх сургалтыг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 16:30 цагаас номын сангийн 202 тоот лекцийн өрөөнд зохион байгуулах тул ОЮУТАН ЗАЛУУС та бүхэн уг сургалт лекцэнд идэвхтэй оролцоно уу.
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС