“Татвар төлөгчдийн өдөр”-өөр МУИС-ийн оюутнуудад сургалт зохион байгуулав

Share Button

Татварын Ерөнхий газраас 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр МУИС-ийн ШУС-ийн БУС-ын оюутнуудад “Татварын орчны эрх зүйн шинэчлэл, цахим төлбөрийн баримтын 2.0 хөгжүүлэлт” сэдвээр лекц уншлаа.

Татварын Ерөнхий газар нь жил бүр “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДӨР”-ийн хөтөлбөрт арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ жил  энэ арга хэмжээгээ “ТАТВАР ХӨГЖЛИЙН ҮНДЭС” уриатайгаар эхлүүлж, төрөл бүрийн арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлж байгаагийн нэг хэсэг нь МУИС-ийн оюутнуудад зориулан сургалт зохион байгуулах үйл ажиллагаа байв. Энэ сургалтаараа Татварын Ерөнхий газараас шинээр эхлүүлж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ танилцуулга, татварын орчны эрх зүйн шинэчлэлийнхээ зорилт, хэрэгжүүлэлт, үр дүнгийн талаар шинэ мэдлэг, мэдээллийг өгөв.

Уг сургалтад Татварын Ерөнхий газрын харъяа Улсын төсвийн орлого, хяналтын газрын дарга Н.Бямбаа, Гааль, татвар, санхүүгийн мэдээлэл технологийн төвийн ахлах мэргэжилтэн н.Чулуунхүү нар лекц уншиж, МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс зохион байгуулав. 

                                            ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар