Эрхэм хүндэт та бүхнийг төсөлд саналаа ирүүлэхийг урьж байна.
Төсөл хүлээн авах хугацаа: 2019.05.27-2019.06.17
Төсөл нь доорх шаардлагыг хангасан байна. Үүнд:
ТӨСЛИЙН НЭР | “МУИС-ийн Судалгааны лабораторид төлбөрт шинжилгээ хийх тарифын үйлчилгээний цахим систем хөгжүүлэх” |
ЗАХИАЛАГЧ | Монгол Улсын Их Сургууль (МУИС), Эрдэм шинжилгээний хэлтэс
Санхүү төлөвлөлтийн газар |
ТӨСЛИЙН УДИРДАГЧ | МУИС-ийн судалгааны лабораторийн мэдээлэл, төлбөрт шинжилгээний тарифын системийг загварчлах, хөгжүүлэх мэдлэг, чадвар, туршлага бүхий судлаач, хөгжүүлэгч байх |
ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭГЧИД | Системийн загвар зохиогч, код бичигч, тестлэгч, мэдээллийн технологийн судлаач мэргэжилтнүүдээс бүрдсэн баг |
ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДЭСЛЭЛ | МУИС-ийн судалгааны лабораторид хийгдэх шинжилгээний төлбөрт үйлчилгээг системжүүлэх, мэдээллийн санг бий болгох, төлбөрт үйлчилгээний дүнд бий болсон төсвийг хянах, зүй зохистой зарцуулах боломжийг бүрдүүлэх зорилготой юм. |
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙХ АЖИЛ, ХҮЛЭЭГДЭХ ҮР ДҮН | Төслийн хүрээнд хийгдэх ажлууд:
– Судалгааны лабораторийн төлбөрт үйлчилгээний тарифын системийн техник даалгавар, стандарт боловсруулах (Хэрэглэгчийн болон системийн шаардлага) – Тус системийг хөгжүүлэх ажилд баримтлан ажиллах тулгуур баримт бичиг, заавар боловсруулан гаргах – Системийг хөгжүүлэх – Шинжилгээний ажлын сан үүсэх, шинжилгээний ажлыг бүртгэлжүүлэх – Шинжилгээний төлбөрийн мэдээлэл, төсвийн тайлан Судалгааны лабораторийн хувьд: – Өөрсдийн судалгааны лабораторийн шинжилгээний ажлын түүх үүснэ. |
ТЕХНИКИЙН ШААРДЛАГА | – Хэлний шаардлага: Монгол хэл
– Системийн өмчлөгч нь МУИС байна. – Вебд суурилсан систем байна. – Онлайнаар лабораторийн шинжилгээний захиалга авах боломжтой байна. – Систем нь үйлдлийн логик дараалалтайгаар програмчлагдсан байна. – Мэдээллийн технологийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, ашигласан мэдээллийн аюулгүй байдал, нууцлал хамгаалалтыг өндөр түвшинд хангасан байх – МУИС-ийн мэдээллийн системүүд (Sisi, ТММС олон ЭШММС)-тэй хамтран ажилладаг байх – Систем нь нэгэн зэрэг 1000 хэрэглэгчийг ажиллагааны доголдолгүйгээр дэмждэг байх – Систем нь үйлдлийн систем, түүний хувилбараас хамааралгүй ажиллах боломжтой мөн ухаалаг утас, таблет-д ажиллах боломжтой байх – UNICODE-ыг бүрэн дэмжиж хийгдсэн байх – Шийдэл нь шинэчлэгдэх болон сайжруулахад тохиромжтой, модулийн болгон өргөсөх боломжтой байх – Хэрэглэгчийн интерфейс нь хэрэглэхэд хялбар байх – Төслийн хүрээнд хийгдсэн системтэй холбоотой бүхий л материалыг захиалагч талд өгөх (source code, ашигласан технологи, баримт бичиг г.м) – Системээс шаардлагатай лавлагааг авч болохуйц байх (Help) – Систем нь мэдээлэл илгээх, мэдэгдэл өгөх функцүүдтэй байх – Систем нь ашиглах заавартай байна.
Систем хөгжүүлэлт: – Системийн шинжилгээнд үндэслэн системийг Microsoft ASP.NET эсвэл open source технологи дээр боловсруулсан байна. – Өгөгдлийн сан нь MSSQL байна. |
ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХУГАЦАА | 3 сар |
Төслийн саналаа 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 18 цаг хүртэл ТММС-д “МУИС-ИЙН СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИД ТӨЛБӨРТ ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ТАРИФЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАХИМ СИСТЕМ ХӨГЖҮҮЛЭХ” нэртэй ТӨСЛИЙН ЗАР цэст (https://project.num.edu.mn/#/Proposal/view/60) бүртгүүлж картын загварыг ашиглан бичиж төслийн системд (төслийн саналын карт хэсэгт) хавсаргана уу.
Анхаарах зүйлс:
- Төслийн саналыг зөвхөн ТММС-ээр авах бөгөөд хэвлэмэл хэлбэрээр болон имэйлээр авахгүй болно.
- Зөвхөн бүрэн гүйцэд бөглөсөн төслийг сонгон шалгаруулалтад оруулах учир төслөө бүрэн гүйцэд бөглөх шаардлагатай.
- Төсөл бүртгүүлэх талаархи гарын авлагыг ТММС (http://project.num.edu.mn )–н нүүр хуудсан дээрхи Гарын авлага хэсгээс үзэж танилцана уу.
- Төсөлд оролцогчид CV-гээ (Гишүүд цэсэнд) хавсаргана.
Эрдэм шинжилгээний хэлтэс
Утас: 75754400/77307730 – 1140