МУИС-ийн захирлын тушаалаар үнэлгээний хорооны дарга, гишүүн, нарийн бичгийн даргаар томилогдсон удирдлага, багш, мэргэжилтнүүд, сонирхсон хүмүүст зориулсан 2019 оны худалдан авах ажиллагааны чиглэлээр хоёрдах удаагийн сургалтыг Хангамж үйлчилгээний газраас зохион байгуулж явууллаа. ХҮГ-ын дарга В.Алтансүх сургалтыг нээж үг хэллээ. Тэрээр тендерийг нээлттэй ил тод явуулах боломжийг улам бүр хангаж байгааг онцлон хэлээд үнэлгээний хороонд томилогдсон гишүүдэд ажлын амжилтыг хүсэхийн ялдамд идэвх зүтгэлтэй, үнэнч шударга, хуулиа баримтлан аливаа алдаа дутагдал гаргахгүй ажиллахыг уриалав.
Сургалтыг Сангийн Яамны Хууль эрх зүйн газрын Хууль худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Амгалан хийлээ.
Сургалтаар 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр батлагдан 2019 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлж буй хуулийн шинэчилсэн, өөрчлөлт орсон зүйл заалт бүр дээр тайлбарлан, оролцогчдын асуултад хариуллаа.
Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар цахим тендерийн үе шатны тухай, захиалагч болон үнэлгээний хорооны гишүүд ялангуяа үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нар хэрхэн ажиллах, цахим тендерийн лавлахын тулд талаар хаана, хэнд ханддаг, тендерийн материал архивлах талаар сонирхсон асуултад хариултыг өглөө.
Мөрдөгдөж эхлэд буй хуулиудыг дараах линкээр орж үзэн сонирхох бүрэн боломжтойг тодруулж танилцууллаа. /хуультай танилцах хүсэлтэй сонирхсон хүн бүрт нээлттэй//
Хангамж үйлчилгээний газар