Эрхэм хүндэт профессор, багш та бүхнийг МУИС-ийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/439 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан МУИС-ийн судалгааны санхүүжилтийн журмын хүрээнд 2019 судалгааны өртөг хуваалцах төсөлд саналаа ирүүлэхийг урьж байна.
Үүнд нэг талаас МУИС, нөгөө талаас гадаад, дотоодын судалгааны сан, их дээд сургууль, аж үйлдвэрийн байгууллага, төрийн бус байгууллагууд захиалгат сэдвээр хамтран судалгааны санхүүжилтийн зардлыг босгоход өртөг хуваалцана. Хамтарсан судалгааны үйл ажиллагааны үр дүн нь хөрөнгө оруулалтаар орж ирсэн багаж техник, урвалж, бодис, материалын үнэлгээний комиссоор орсон дүгнэлт, МУИС-ийн дансаар орж ирсэн санхүүжилтийн санхүүгийн баримт, төсвийн зарцуулалтын тайлан зэрэг байна.
Төсөл нь доорх шаардлагыг хангасан байна. Үүнд:
Өртөг хуваалцах төсөл (ӨХТ)-ийн саналыг МУИС-ийн үндсэн орон тооны профессор, дэд профессор, багш нар бүрэлдэхүүн сургуулийн салбарын эрдмийн зөвлөлөөс дэмжлэг авсаны үндсэн дээр хэрэгжүүлэх эрхтэй болох ба төслийг зарласан хугацаанд цахим хэлбэрээр Эрдэм шинжилгээний хэлтэст хүргүүлнэ.
Өртөг хуваалцах дэмжлэг хүсэхдээ дараах зүйлийг тодорхой тусгасан байна. Үүнд:
- Санхүүжүүлэгч байгууллага, судалгааны сан, гадаадын их сургууль, аж үйлдвэр, компани, төрийн бус байгууллага (ТББ) нь хамтарсан судалгаа хийх сонирхлоо илэрхийлсэн захидал,
- Санхүүжүүлэгч байгууллагаас төслийн санал хүлээн авах тухай зар,
- Санхүүжүүлэгч байгууллага, судалгааны сан, гадаадын их сургууль, аж үйлдвэр, компанид өгөх өртөг хуваалцах санхүүжилтийн төсөв,
- Төсөлд оролцох багийн гишүүдийн сүүлийн таван жилийн олон улсын чанартай бүтээлийн жагсаалт
Өртөг хуваалцах хамтарсан төсөлд МУИС нийт төсвийн 30 хүртэлх хувийг санхүүжүүлнэ. Хамтарсан төслийн өртөг хуваалцахад дэмжлэг өгөх саналд доорх зардлыг оруулна. Үүнд:
- Гадаад, дотоодын томилолтын зардал
- Гадаад профессорын Монгол Улсад нэг долоо хоног ба түүнээс доош хугацааны дотоод зардал
- Нарийн мэдрэмжтэй судалгааны багаж төхөөрөмжийн үнэ ба гаалийн татвар
- Багаж төхөөрөмжийн суурилуулалтын зардал
- Дундын багаж төхөөрөмж ашигласан зардал
- Гадны байгууллагын лабораториор гүйцэтгүүлэх урьдчилсан шинжилгээний төлбөр
- Гадаад, дотоодын мэргэжлийн байгууллага, яам, агентлагаас авах зөвшөөрлийн төлбөр
- Бичиг хэргийн зардал
“МУИС-ийн 2019 судалгааны өртөг хуваалцах дотоод төслийн саналаа 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 18.00 цаг хүртэл project.num.edu.mn системээр ирүүлнэ үү.
СУДАЛГААНЫ ӨРТӨГ ХУВААЛЦАХ ТӨСЛИЙН КАРТ
[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2019/06/2019-СУДАЛГААНЫ-ӨРТӨГ-ХУВААЛЦАХ-ТӨСЛИЙН-ЗАР.docx”]
Утас: 75754400~1140
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС