Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

МУИС-ийн Захиргааны зөвлөлийн  2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн хуралдааны мэдээлэл

ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ :

  1. Ахисан түвшний сургуулийн бүтцийг тодорхойлох ажлын хэсгийн тайлан
  2. МУИС-ийн магистрант, докторантыг туслахаар ажиллуулах тухай журмын төслийн нэмэлт, өөрчлөлт
  3. МУИС-д Пост-доктор ажиллуулах журмын төсөл
  4. Багажит анализын төв байгуулах санал болон төвийн түр журам
  5. Бусад асуудал

ГАРСАН ШИЙДВЭР:

  1. Ахисан түвшний сургуулийн бүтцийг тодорхойлох ажлын хэсгийн тайланг сонсож, гишүүдийн саналыг тусган ажлын төлөвлөгөө гарган ажиллахыг ажлын хэсэг /Ч.Лодойравсал, Б.Энх-Амгалан/ -т үүрэг болголоо.
  2. МУИС-ийн магистрант, докторантыг туслахаар ажиллуулах тухай журмын төслийн нэмэлт, өөрчлөлтөд захиргааны гишүүдийн гаргасан саналыг тусган, захирлын тушаал гарган батлахаар шийдвэрлэв.
  3. МУИС-д Пост-доктор ажиллуулах журмын төсөлд захиргааны зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг тусган засварлаж, захирлын тушаал гарган батлахаар шийдвэрлэв.
  4. МУИС-ийн дэргэдэх судалгааны төвийн статустайгаар Багажит анализын төв байгуулахыг 100 хувийн саналаар дэмжиж, захирлын тушаал гаргахаар боллоо. Уг төвийн журмыг гишүүдийн гаргасан саналыг тусган, дахин боловсруулж, 2019.08.25-ны дотор Захиргааны зөвлөлөөр хэлэлцүүлэхийг дэд захирал Ч.Лодойравсал, ЭШХ-ийн дарга А.Баярбаатар нарт үүрэг болгов.
  5. Бусад асуудлын хүрээнд Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, зарим асуудлыг шийдвэрлэв.

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар