“ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ИННОВАЦИЛАГ АРГААР САЙЖРУУЛАХ АРГА ЗАМ” сэдэвт төслийн уралдаанд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА НИЙТИЙН УДИРДЛАГЫН СУРГУУЛИЙН НИЙТИЙН УДИРДЛАГЫН ТЭНХИМЭЭС

“ТӨРИЙН УДИРДЛАГА” МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУДЫН ДУНД ЗАРЛАЖ БУЙ ТӨСЛИЙН УРАЛДААН

Сэдэв: “ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ИННОВАЦИЛАГ АРГААР САЙЖРУУЛАХ АРГА ЗАМ”

Төслийн уралдааны зорилго: Төрийн үйлчилгээг сайжруулахад тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг тодорхойлон суралцаж буй мэргэжлийнхээ цар хүрээ, нийгмийн үнэлэмж, нэр хүндийг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулахад энэхүү уралдааны зорилго оршино.

Төслийн уралдаан 2 үе шаттай зохион байгуулагдана:

I үе шат: 2019 оны 11-р сарын 20 өдрийг хүртэл оюутнуудын төслийн уралдаанд оролцох материалуудыг хүлээн авна. Төслийн уралдааныг төрийн удирдлагын хөтөлбөрийн багш нар, докторантуудаас бүрдсэн комисс  уншиж, хэрэгжүүлэх боломж нөхцөлтэй танилцаж шүүлт хийн шалгаруулна. Зөвхөн шалгарсан багт  комисс эргэн мэдэгдэнэ.

II үе шат: Төслийн II дах шатанд шалгарсан төслүүдийг 2019 оны 11-р сарын 29-ний өдөр 13:00 цагт төслийн танилцуулгыг хийнэ.

Материал хүлээн авах хугацаа:

Хэзээ: 2019 оны 11-р сарын 25, Даваа гараг, 17:00 цаг

Цахим шуудан: puad_dep@num.edu.mn

Төсөлд тавигдах шаардлага:

Өнөөгийн Монгол Улсын Төрийн үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлон гаргаж, хэрхэн, яаж сайжруулах арга замыг тодорхойлж, ямар арга, хэрэгслүүд, үйл явцуудыг ашиглах боломжтойг бусад улс орнуудын туршлагаас судалж Монгол Улсын онцлогт тохируулан хэрхэн хэрэгжүүлэх боломжтой талаар төсөлд зайлшгүй тусгана.

Төслийн баг бүрдүүлэн, хамтран бичнэ. Баг бүр 3-5 гишүүнтэй байна. Багийн гишүүдийн нэрсийг нүүр хуудсанд, сэдвийн зүүн доод хэсэгт байрлуулна. Төслийн 8-10 (A4) хуудсанд, Times New Roman фондоор, үсгийн хэмжээ 12, мөрний хэмжээ 1,15 байхаар тохируулан, ишлэл зүүлт, хуудасны дугаарыг тавьж, цэвэр нямбай гүйцэтгэнэ.

Нийтэд танилцуулах: Шалгарсан төслийг илтгэл (PPT) хэлбэрээр нийтэд танилцуулна.

Хэзээ: 2019 оны 11-р сарын 29-ний өдөр, Баасан гараг, 17:00 цагт

Хаана: ОУХНУС, 203 тоот

Шагнал урамшуулал:

Өргөмжлөл, дурсгалын зүйл /1,2,3 байр/

Мөнгөн шагнал /1 байр – Зөвхөн 1 байранд орсон багт/

Эцсийн шалгаруулах комисс: Нийтийн Удирдлагын мэргэжлийн багш нар, докторантуудын хамтарсан бүрэлдэхүүнтэй комисс онооны хуудсаар дүгнэнэ.

Нийтийн удирдлагын тэнхим