“Хими” зэргийн хөтөлбөр олон улсад 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдлээ

Share Button

МУИС, Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Химийн тэнхим нь ХБНГУ-ын АСИИН олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар “Хими” бакалаврын зэргийн сургалтын хөтөлбөрийг 2018 оны 9 дүгээр сарын 28-аас 1 жилийн хугацаатай магадлан итгэмжлүүлэх гэрчилгээг 2018-2019 оны хичээлийн жилд гардан авсан. АСИИН байгууллагаас томилогдсон шинжээчдийн дүгнэлтийн дагуу нэмэлт 10 шаардлага, 4 зөвлөмжийн биелэлтийг хангаж тайланг өнгөрсөн 6 дугаар сард хүргүүлснээр Хими бакалаврын зэргийн хөтөлбөр (Гүнзгийрэх чиглэл: органик биш хими, органик хими, физик хими, аналитик хими, хүнсний хими, нүүрсний хими, байгалийн нэгдлийн хими, нефтийн хими) 2024 оны 9 дүгээр сарын 30-ыг хүртэл 5 жилийн хугацаатай олон улсад магадлан итгэмжлэгдэж ASIIN тэмдэг бүхий олон улсын магадлан итгэмжлэлийн гэрчилгээ мөн Евро бакалавр стандартыг эзэмших эрх (Eurobachelor®) бүхий гэрчилгээг олголоо.

 

2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр МУИС-ийн захиргааны зөвлөлийн хамт олон Химийн тэнхимийн хамт олонд баяр хүргэж гэрчилгээ гардууллаа.