МУИС-ийн номын санчид “Байгууллагын үйл ажиллагаанд 5S хөдөлгөөнийг хэвшүүлэх нь” сургалт семинарт хамрагдлаа

Share Button

МУИС-ийн номын санд ISO 9001:2015 стандартыг нутагшуулах ажлын хүрээнд хүн бүрийн ажлын бүтээмжийг дээшлүүлэх Японы 5S аргачлалын талаар номын сангийн нийт ажилтнуудад мэдлэг олгох, цаашид өдөр тутмын үйл ажиллагаандаа  нэвтрүүлэх зорилгоор 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Монгол-Япон төвийн үндэсний сургагч багш Н.Батчулууныг урьж “Байгууллагын үйл ажиллагаанд 5s хөдөлгөөнийг хэвшүүлэх нь” сургалт семинарыг амжилттай зохион байгууллаа.

Ажлын байрны соёлыг нэвтрүүлэх, бүтээмжийг өсгөхөд хүн бүр ахуйн болоод ухамсрын түвшинд цэвэрлэгээ хийх, цэгцлэх, зөв дадлыг хэвшүүлэх, зуршил болгох арга аргачлалын  онол практик хосолсон сургалтад нийт номын санчид идэвхтэй оролцож, багт хуваагдан хоорондоо харилцан ярилцах, асуудал дэвшүүлэх, сонирхолтой кэйс ажиллах зэргээр хүн бүрийг идэвхжүүлсэн үр дүнтэй сургалт болов.