МУИС-ийн багш, ажилтны цалин нэмэгдлээ

Share Button

МУИС-ийн Удирдах зөвлөлөөс баталсан МУИС-ийн 2020 оны төсвийн хүрээнд 2020 оны 1 дүгээр сараас багш, ажилтан нарын цалин хөлсийг 10 хувиар нэмэгдүүллээ. Энэ удаагийн цалингийн сүлжээний шинэчлэл дээр захирлын 2019 оны 05 дугаар сарын 06-ний өдрийн А/208 тоот тушаалаар батлагдсан  “МУИС-д профессор багш ажиллуулах журам”-ын 16.2-д  “Багш нарын үндсэн цалингийн сүлжээг (эрдмийн зэрэг, цолны нэмэгдэл, эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх мэтийн бусад эх үүсвэрийн орлого хамаарахгүй) багшийн зэрэглэлийн цалинтай харьцуулан тогтооно” гэснийг баримтлан ажиллалаа.

Профессор багшийн албан тушаалын зэрэглэлийн харьцаа

Албан тушаалын зэрэглэл Ажилласан жил *2019 оны цалингийн харьцаа **Профессор багш ажиллуулах журам 2020 оны үндсэн цалингийн сүлжээний өсөлт /хувиар/
1 Профессор 15 жил 100 % 135 % 13.6 %
2 Дэд проф 15 жил 90 % 120 % 12.2 %
3 Ахлах багш 15 жил 80 % 105 % 10.4 %
4 Багш 7 жил 75 % 100 % 10.0 %
5 Дад багш 2 жил 55 % 75 % 12.5 %
  • *2019 оны сүлжээ /Захирлын 2019.02.28-ны өдрийн тушаал/
  • ** “МУИС-д Профессор багш ажиллуулах журам” /Захирлын 2019.05.06-ны өдрийн А/208 тоот тушаалаар баталсан/

Журмын заалтыг хэрэгжүүлснээр МУИС-ийн  “Профессор” зэрэглэлд ажиллаж байгаа багш нарын үндсэн цалин 13.6 хувиар, “Дэд профессор” зэрэглэлд ажиллаж байгаа багш нарын үндсэн цалин 12.2 хувиар, “Ахлах багш” зэрэглэлд ажиллаж байгаа багшийн үндсэн цалин 10.4 хувиар, “Багш” зэрэглэлд ажиллаж байгаа багшийн цалин 10 хувиар, “Дадлагажигч” багшийн зэрэглэлд ажиллаж байгаа багшийн цалин 12.5 хувиар тус тус нэмэгдүүлэв. Харин захиргааны ажилтны үндсэн цалинг 10.0 хувиар нэмэгдүүллээ.

САНХҮҮ, ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗАР