Австралийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Share Button

Монгол Улс, Австрали Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор хэрэгждэг  Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг Австралийн их сургуулиудад магистрын зэрэг олгох тэтгэлэгт сургалтад хамруулж байна. Тэтгэлгийн болзол шалгуур хангасан Монгол Улсын эрэгтэй эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй болон орон  нутгийн иргэдэд өргөдөл гаргах боломжтой.

Тэтгэлэгт хөтөлбөрт цахим өргөдөл гаргах хугацаа 2020 оны 2 дугаар сарын 1-ээс 4 дүгээр сарын 30-ыг хүртэл явагдана.

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргах тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу.

[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2020/02/Тэтгэлэгт-өргөдөл-гаргах.pdf”]

Мэдээллийг www.australiaawardsmongolia.org цахим хуудсаар хандаж, эсвэл 318852 дугаарын утсаар холбогдож болно.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар