МУИС-ийн захирлуудын шуурхай хурал хуралдлаа

Share Button

Өнөөдөр /2020.04.17/ захирлуудын шуурхай хурал хуралдаж Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос танхимын хичээл, сургалтын үйл ажиллагааг улсын хэмжээнд 2020 оны 9 дүгээр сарын 1-ийг хүртэл зогсоох шийдвэр гаргасантай холбогдуулан дэд захирлууд, нэгжийн удирдлагуудад 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж, 4 дүгээр сарын 21-ний өдрийн Захиргааны зөвлөлийн өргөтгөсөн хуралд танилцуулахыг үүрэг болголоо.

Энэхүү төлөвлөгөө нь

  • Сургалт, оюутан;
  • Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа;
  • Санхүү, төлөвлөлт;
  • Багш, ажилтнуудын амралт, хүний нөөц;
  • Ахисан түвшний сургууль;
  • Мэдээллийн технологийн дэд бүтцийг сайжруулахтай холбоотой асуудлуудыг тусгасан цогц төлөвлөгөө байх юм.