Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

МУИС-ийн Захиргааны зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны мэдээлэл

ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:

  1. МУИС-ийн 2020 оны төсвийн тодотголын төсөл
  2. 2019 оны санхүүгийн тайлангийн аудитын үр дүн болон Төвлөрсөн сангийн сүүлийн 3 жилийн санхүүгийн үр дүн
  3. Бакалаврын өдрийн хөтөлбөрт оюутан элсүүлэх хяналтын тоо батлах тухай
  4. АНУ-ын Миссисиппигийн улсын их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах тухай

ШИЙДВЭР

  1. МУИС-ийн 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцээд, гишүүд 100%-ийн саналтайгаар дэмжин, Удирдах зөвлөлд уламжлахаар шийдвэрлэв.
  2. 2019 оны санхүүгийн тайлангийн аудитын үр дүнг хэлэлцээд, Удирдах зөвлөлд танилцуулахаар боллоо. Төвлөрсөн сангийн сүүлийн 3 жилийн санхүүгийн үр дүнгийн тайлан сонслоо.
  3. Бакалаврын өдрийн хөтөлбөрт оюутан элсүүлэх хяналтын тоог хэлэлцээд, Удирдах зөвлөлд уламжлан батлуулахаар шийдвэрлэв.
  4. АНУ-ын Миссисиппигийн улсын их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар болов.

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар