МУИС-ийн Захиргааны зөвлөлийн 2020.06.23-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын мэдээлэл
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:
- Хөтөлбөр сонголтын хяналтын тоо баталгаажуулах тухай
- МУИС-Пресс Хэвлэлийн газрын асуудал
- Багш болон сургалтын үйлчилгээний ажилтнуудын ээлжийн амралтын талаар.
- Хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулах тухай
– Япон улсын Кюшүгийн технологийн институттэй гэрээг шинэчлэн байгуулах
– Хамтран ажиллах санамж бичиг байгуулах тухай
- БНХАУ-ын Тианжиний Гадаад судлалын их сургууль
- БНХАУ-ын Бээжингийн Гадаад судлалын их сургууль
- Тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийн тэтгэмжийн тооцооны асуудал
- МУИС-ийн сургалт, судалгааны төвүүдийн тухай танилцуулга болон МУИС-ийн Сэлбэ зуслангийн асуудал.
- Бусад асуудал
ШИЙДВЭРЛЭСЭН:
- Хөтөлбөр сонголтын хяналтын тоог хэлэлцээд,
- Хөтөлбөр сонголтын журманд түр өөрчлөлт оруулах,
- Хяналтын тоо гүйцээгүй хөтөлбөрүүдэд /ХШУИС, ШУС-БУС/ ерөнхий суурийн хөтөлбөр сонгох болзол хангаагүй, 12-оос доошгүй багц цаг сонгосон суралцагчдыг хөтөлбөр сонгуулах, мөн ОУХНУС болон БС-ийн хувьд болзол хангасан боловч хөтөлбөрөө сонгоогүй суралцагчидтай дахин утсаар холбогдож хөтөлбөрийг сонгуулах арга хэмжээ авахыг /7 хоногийн хугацаанд/ ХЧБХ-ийн дарга Н.Пүрэвцогтод үүрэг болгов.
- МУИС-Пресс Хэвлэлийн газрын асуудлыг хэлэлцээд, уг Хэвлэлийн газрын бүтцийг менежер гэсэн үндсэн 1 орон тоотойгоор, бусад ажилтнууд нь гэрээгээр ажилладаг байхаар шинэчилж, ажлын байрны тодорхойлолтыг шинээр батлахаар боллоо.
- Багш, сургалтын үйлчилгээний ажилтнуудын ээлжийн амралтын талаар хэлэлцээд:
- Хичээлийн туслах ажилтан, лаборантуудын хувьд хуулийн дагуу амралтын хоногийг тооцно. Амралтын хугацаа нь дуусаад ажилдаа орсон ажилтанд тухайн бүрэлдэхүүн сургууль гэрээгээр ажил гүйцэтгүүлж, цалинг олгох,
- Удирдах албан тушаалтнаас багш болсон, багшаас удирдах албан тушаалтан болсон багш нарын хувьд хуульд заасны дагуу амралтын хоногийг тооцох,
- Зөвлөх багш нарын хувьд хуулийн дагуу амралтын хоног, амралтын мөнгө олгохгүй байхаар шийдвэрлэв.
- Хамтран ажиллах гэрээ шинэчлэх, шинээр хамтран ажиллах санамж бичиг байгуулах тухай хэлэлцээд:
- Япон улсын Кюшүгийн технологийн институттэй гэрээг шинэчлэн байгуулахаар шийдвэрлэв.
- БНХАУ-ын Тианжиний гадаад судлалын их сургууль, БНХАУ-ын Бээжингийн Гадаад судлалын их сургуулиудын хувьд бүрэлдэхүүн сургуулийн захирал гарын үсэг зурах талаар санал хүргүүлэхээр боллоо.
- Тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийн тэтгэмжийн тооцооны асуудлыг хэлэлцээд:
– Энэ жилдээ хуучнаараа олгох, цаашдаа эрх бүхий байгууллагаас чиглэл авч ирүүлсэн чиглэлийг үндэслэн Хөдөлмөрийн дотоод журамдаа өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
- МУИС-ийн сургалт, судалгааны төвүүдийн тухай товч танилцуулга хийлээ. МУИС-ийн Сэлбэ зуслангийн хувьд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийн дагуу энэ жил багш, ажилтнуудыг зусланд гаргахгүй байхаар шийдвэрлэв. Энэ жилдээ багтаж Сэлбэ зусланг засварлах талаар төслийн саналаа танилцуулахыг ХҮГ-ын дарга В.Алтансүхэд үүрэг болгов.
ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР