2020 оны 07 сарын 06, 07-ны өдөр МУИС-ийн номын санд ISO 9001 стандартын магадлан аудит хийгдлээ. Магадлан аудитаар МУИС-ийн номын сан нь чанарын менежментийн тогтолцоог үл тохиролгүйгээр бүрэн хэрэгжүүлснийг магадлаж ISO 9001 стандартын гэрчилгээг үргэжлүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэлээ.
МУИС-ийн номын сан нь үйл ажиллагаагаа уншигч, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн 24 цагийн номын сангийн үйлчилгээ нэвтрүүлсэн, номоо онлайнаар урьдчилан захиалах боломжийг бүрдүүлсэн, цахим сангаа тасралтгүй тогтмол баяжуулсан, цар тахлын үед номын сангийн үйл ажиллагааны видео заавар болон номын сангийн 360 градусын виртуал аяллыг хийж уншигчдад хүргэсэн зэргийг аудитор нар сайшааж номын сангийн хамт олонд улам их амжилтыг хүслээ.