“Компьютерийн шинжлэх ухаан, компьютерийн инженерчлэл болон боловсролын технологи” олон улсын симпозиум (ISCSET-2020) болно

Share Button

Ерөнхий мэдээлэл

“Компьютерийн шинжлэх ухаан, компьютерийн инженерчлэл болон боловсролын технологи” олон улсын симпозиумыг (ISCSET-2020) 9 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод БСШУСЯ-ны харьяа  БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭН (БХ)  зохион байгуулна.

Энэхүү олон улсын симпозиумын  зорилго нь: “Судлаач багш, эрдэмтэд, ажил олгогчид ба оюутнуудад санаа бодлоо олон улсын түвшинд танилцуулах, мэргэжлийн болон олон улсын харилцаагаа хөгжүүлэх, бэхжүүлэх, шинэ мэдлэг, мэдээллийг түгээх, хүртээх боломжийг нээж өгөн хамтын үйл ажиллагааг хөгжүүлэн дэмжихэд оршино”.

Тус симпозиум нь 2012 оноос хойш  жил бүр  Монгол Улс, ХБНГУ, ОХУ ба БНХАУ-ын Их сургуулиудын дэмжлэгийг аван тогтмол зохион байгуулагдаж байдгаараа онцлог юм. Энэ жил дэлхий нийтийн өмнө тулгарч байгаа “Covid-19” вирусын улмаас уламжлалт хэлбэрээ өөрчлөн холимог байдлаар танхимын хурлыг цахим хувилбараар зохион байгуулах гэж байна. Иймээс Та бүхнийг бодит байдлыг ойлгон хүлээн авч бидний үйл ажиллагааг дэмжин ажиллана гэдэгт гүнээ итгэж байна.

Симпозиумын сэдвүүдийн хамрах чиглэлүүд:

  • Компьютерийн шинжлэх ухаан
  • Дүрс таних ба зураг боловсруулалт
  • Интернэт ба түүний хэрэглээ
  • Хиймэл оюун ухаан, түүний хэрэглээ
  • Компьютерийн инженерчлэл
  • Эмбидэд систем
  • “Smart City” буюу Ухаалаг хот – Судалгаа ба хэрэглээ
  • Робот ба робот техник
  • Програм хангамжийн инженерчлэл
  • Боловсролын технологи
  • Боловсролын технологи, мэдээллийн технологийн тусламжтайгаар заах, суралцах
  • Технологид суурилсан идэвхтэй сургалтын аргазүй
  • Сургалтын технологи, дижитал боловсрол
  • Боловсролын онол практикийн асуудлууд
  • Боловсролын бодлого ба менежмент
  • Боловсролын тулгамдаж буй  асуудлууд, шийдэл, арга замууд
  • Олон Улсын Симпозиумын сургалт

ISCSET 2020 Симпозиумыг хамтран зохион байгуулагчид:

  • Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, (ШУТИС), Монгол
  • Кемниц хотын Техникийн Их Сургууль, (CUT), ХБНГУ
  • Новосибирск хотын Улсын Техникийн Их Сургууль, (NSTU), ОХУ
  • Харбин хотын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, (HUST), БНХАУ
  • Монгол Улсын Их Сургууль, (МУИС), Монгол

Олон улсын симпозиумын  (ISCSET-2020) удирдамж

Симпозиумд оролцох хэлбэрүүд:

Олон улсын симпозиумд өөрийн биеэр ирж оролцох

  • Аман илтгэл хэлэлцүүлэх. Хугацаа 20 минут
  • Ханан илтгэл хэлэлцүүлэх
  • Үзэсгэлэнгийн танхимд өөрийн сэдэвтэй холбоотой бүтээлээ танилцуулах, сурталчлах
  • Сонсогчоор оролцох
  • Түнш байгууллагаар оролцох
  • Ивээн тэтгэгчээр оролцох
  • Хэвлэл мэдээллийн дэмжигчээр оролцох

Цахим хэлбэрээр оролцох

Цахимаар ОНЛАЙН болон ОФФЛАЙН гэсэн 2 үндсэн хэлбэрээр оролцож болно.

  • Онлайн
  1. Аман илтгэлийг онлайнаар илтгэх. Хугацаа 10 минут. Хурлын товлосон өдөр, цагт ОНЛАЙН байх.
  2. Ханан илтгэлээр оролцох. Ханан илтгэлээ семинар болохоос хамгийн багадаа 7 хоногийн өмнө шуудангаар илгээнэ. Хурлын өдөр ОНЛАЙН байна.
  • Оффлайн
  1. Аман илтгэлээр оролцох. Илтгэлээ 10 минутад багтаан бичиж, дүрс бичлэгийг 7 хоногийн өмнө мэйлээр илгээнэ. Хурлын өдөр ОНЛАЙН байж асуултад хариулах байдлаар оролцох
  2. Ханан илтгэлээр оролцох. Ханан илтгэлээ тайлбарласан 5-аас доошгүй минутын бичлэгийг бэлтгэж семинар болохоос 7 хоногийн өмнө шуудангаар илгээнэ.

Эрдэм шинжилгээний өгүүлэл, ханан илтгэлийн удирдамж

Ханан илтгэл: Шинэ санаа, судалгааны үзэл баримтлалыг ханан илтгэл хэлбэрээр илгээж болно. ISCSET 2020 сэдвийн хамрах хүрээнд оруулсан хувь нэмрийг нэн тэргүүнд тавина. Ханан илтгэлийг зохион байгуулагчдаас гаргасан загварын  дагуу боловсруулж бэлтгэнэ. Шилдэг ханан итгэлд ISCSET-ийн Шилдэг постер илтгэлийн гэрчилгээ олгоно.

Эрдэм шинжилгээний Өгүүлэл: Эрдэм судлал, шинжилгээ судалгааны ажил, үр дүнгээ ЭШӨ хэлбэрээр илгээнэ. “Компьютерийн шинжлэх ухаан, компьютерийн инженерчлэл, боловсролын технологи” олон улсын симпозиум (ISCSET-2020) сэдвээр холбогдох баримт бичгүүд нэн тэргүүнд тавигдана. Илгээсэн бүх материалыг Симпозиумын шүүгчдийн бүрэлдэхүүн нэг долоо хоногийн дотор нягтлан шалгах замаар уншиж дүгнэнэ.

ЭШӨ дараах шаардлагыг хангасан байх:

Шилдэг ЭШӨ-д ISCSET Шилдэг Эрдэм шинжилгээний өгүүлэл гэрчилгээ олгоно.

Хурлын хөтөлбөр /Өөр файлыг хавсралтаар илгээх болно./

Симпозиумын үйл ажиллагааг зохион байгуулах ерөнхий зөвлөл

Удирдах зөвлөл

  • Пүрэвийн Лхагвасүрэн D. (Боловсролын  Хүрээлэн)
  • Wolfram Hardt Dr. (CUT)
  • Түдэвдагвын Уранчимэг Проф., D.  (ШУТИС, CUT)
  • Jiang Yufeng Dr. (HUST)
  • Ivan Reva D. (NSTU)

Зохион байгуулах Хороо

  • Сэдийн Санжаабадам D. (Боловсролын хүрээлэн)
  • Түдэвдагвын Уранчимэг Проф., Ph.D. (ШУТИС, CUT)
  • Банзрагчийн Буяндэлгэр D (Боловсролын хүрээлэн)
  • Амарзаяагийн Амартүвшин Проф., Ph.D. (МУИС)
  • Жаргалсайханы Алимаа Дэд проф.,Ph.D. (ШУТИС)
  • Jiang Yufeng Prof. Dr. (HUST)

Шүүгчдийн бүрэлдэхүүн

  • Балжинсүрэнгийн Ганцэцэг Ph.D. (ШУТС)
  • Чулууны Эрдэнэбат Ph.D. (ШУТИС)
  • Гунгаагийн Балжинням Ph.D (БХИС)
  • Гончигжавын Сарантуяа Ph.D (ШУТИС)
  • Ivan Reva (NSTU)
  • Dr. Zmudi V.A. (NSTU)
  • Dr. Yurkevich V.D. (NSTU)
  • Bakaev M.A. (NSTU)
  • Ядамсүрэнгийн Борчулуун Ph.D (Миссурийн их сургууль)
  • Sun Guanglu Prof. Dr. (NSTU)

Хугацаа

ЭШӨ хүлээн авах эцсийн хугацаа: 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр

Өгүүллийг шүүн уншсан мэдэгдэл: Илгээснээс хойш 7 хоногийн дотор

Урилга, виз авах: 2020.08.25

ЭШӨ хэвлэлтэд илгээх: 2020.09.01

Хураамж

  1. ISCSET 2020 бүртгэлийн хураамж – 70 евро:
  • Симпозиумын үйл ажиллагаа
  • Эмхэтгэлд илтгэлээ хэвлэх зардал
  1. Онлайнаар оролцох бүртгэлийн хураамж – 50 евро
  • Илтгэлээ хэвлүүлэх зардал

Хамтын ажиллагааны түнш байгууллагууд

  1. Монгол Улсын Их Сургууль, (МУИС), Монгол Улс
  2. Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, (ШУТИС), Монгол Улс
  3. Кемницийн Техникийн Их Сургууль, (CUT), ХБНГУ
  4. Новосибирск хотын Улсын Техникийн Их Сургууль, (NSTU), ОХУ
  5. Харбины Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, (HUST), БНХАУ