МУИС-ийн Стратегийн төлөвлөгөөний “Технологийн дэвшилд суурилсан сургалтын шинэ аргыг хэрэглэх, боловсролын онлайн болон нээлттэй эхүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтад ашиглах” зорилтын хүрээнд багш нарыг сургалтын хөтөлбөрт тусгагдсан хичээлийг цахим хичээл болгон бэлтгэх, зохион байгуулах үйл ажиллагааг зохицуулах үүднээс 2020 оны 4-р сарын 20-ны А/89 тоот Захирлын тушаалаар “МУИС-ийн цахим хичээлийн түр журам”-ыг батлан мөрдөхөөр болсон. Журамтай ЭНД дарж танилцана уу.
МУИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төв нь ирэх хичээлийн жилд хичээлээ цахим болгон бэлтгэх багш болон багш нарын багийг бүртгэж эхэлсэн бөгөөд хүсэлт гаргах багш нар ЭНД дарж бүртгүүлнэ үү.
Багшийн хөгжил, цахим сургалтын төв