“Mitsubishi UFJ Foundation”-ны нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

Share Button

Тэтгэлгийн нэр: Mitsubishi UFJ  Сангийн нэрэмжит тэтгэлэг /2020-2021 оны хичээлийн жил/

Тэтгэлгийн зорилго: Хоёр улс хоорондын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг дэмжих хүрээнд  оюутнуудын идэвх санаачилгыг нэмэгдүүлж, хүний нөөцийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой.

Тэтгэлэг хүлээн авагчийн тоо: 12 суралцагч

Тэтгэлгийн хэмжээ 500 ам. доллар

Тэтгэлгийн нөхцөл:  Тэтгэлэг суралцагчид нэг удаа олгогдоно. Гаргасан амжилт, ахиц дэвшлийг харгалзан сургуулийн захиргааны хүсэлтээр нэг удаа үргэлжлүүлэх буюу тэтгэлгийн хугацаа 2 жилээс хэтрэхгүй байна.

Суралцагчид тавигдах шаардлага:

  • Улиралд дунджаар 12-оос доошгүй багц цагийн хичээлийг сонгон амжилттай судалж, суралцах чадвар, идэвх санаачилгаа илтгэн харуулсан 3,4,5 дугаар түвшний  бакалаврын хөтөлбөрийн суралцагч байх.
  • Сургалтын төлбөрийн 12 багц цагтай тэнцэх хэмжээний тэтгэлэгт хамрагдсан тохиолдолд тэтгэлгийг давхардуулж олгохгүй.

Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж буй суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Хүсэлт гаргах анкет /загварын дагуу/ Анкет 1 /татах/, Анкет 2 /татах/
  • Сурлагын дүнгийн албан ёсны тодорхойлолт-англи, монгол хэл дээр
  • Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбарууд байж болно. /ахлах сургуулийн төгсөх жилийн болон оюутан байх үеийн амжилт/

Тэтгэлэг гардуулах хугацаа: 2020 оны 11 дүгээр сард

Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж буй суралцагч дээрх бичиг баримтыг бүрдүүлэн МУИС-ийн Хичээлийн II байрны 109 тоот, Оюутан, төгсөгчийн хэлтэст хүргүүлнэ.

Тэтгэлгийн материал хүлээн авах эцсийн хугацаа: 2020 оны 10 дугаар сарын 12-ны 16.00 цаг хүртэл хүлээж авна.

Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүйг анхаарна уу.

Мэдээлэл авах утас: 77307730-1514, altanzull.nergui@gmail.com, n.altanzul@num.edu.mn

 

Оюутан, төгсөгчийн хэлтэс