МУИС-ийн Судалгааны ёс зүйн хорооны журмын төслийн нээлттэй хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна

Share Button

Хүндэт профессор, багш, судлаач танаа  

Таныг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 14.00 цагаас МУИС-ийн 320 тоот хурлын танхимд зохион байгуулах МУИС-ийн Судалгааны ёс зүйн хорооны журмын төслийн нээлттэй хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна.  

МУИС-д хэрэгжиж байгаа хүн болон биологийн материал оролцуулсан зарим судалгааны ажлууд ёс зүйн зөвшөөрөл (ethics approval) авах шаардлагатай байдаг билээ. Эдгээр судалгааны ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлснээр судалгааны ажлыг дэмжих, чанаржуулах, үр дүнгийн баталгааг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой. Дотоодын болон олон улсын зөвлөмж, бусад баримт бичгийн үндэслэн энэ журмын төслийг ЭШХ боловсруулсан болно. Энэ журмын төсөл нь МУИС-ийн багш, ажилтан, суралцагчийн ёс зүйн дүрэмд заасан үүрэг болгосон болон хориглох хэм хэмжээ, ёс зүйн зөрчил гарсан тохиолдолд шийдвэрлэх процессоос ангид бөгөөд судалгааны ажил нь бүхэлдээ ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллахтай холбогдсон харилцааг зохицуулна. Судалгааны ёс зүйн хороо нь судалгааны багаас ирүүлсэн дараах хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэдэг байна. 

  1. Судалгааны ажил нь ёс зүйн хэм хэмжээг хэрхэн мөрдөж ажиллахаа судалгааны протокол, мэдэгдэл (informed consent) зэргээр мэдэгдэж судалгааг эхлэхээс өмнө зөвшөөрөл авах;  
  2. Судалгааны ажлын явцад ёс зүйг хэрхэн мөрдөж буйд дүгнэлт гаргуулах; 
  3. Судалгааны ажлын төгсгөлд ёс зүйг хэрхэн мөрдөж гүйцэтгэсэн тухай дүгнэлт авах.  

 

Эрдэм шинжилгээний хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар