МУИС, Газарзүйн тэнхимийн “Газарзүйн мэдээллийн систем-зайнаас тандан судлалын сургалтын лаборатор” нь 2010 оноос жил бүр уламжлал болгон олон улсын Газарзүйн мэдээллийн системийн өдөр “GIS day”-г тэмдэглэж байгаа билээ. Монгол Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан гарсан МУИС захирлын 2020 оны А/328 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх удирдамж”-ын дагуу “Байгаль орчныг зайнаас тандан судлал” хөтөлбөрийг олон нийтэд сурталчлах, уг мэргэжлээр төгсөгчид болон суралцагчдын эргэх холбоог сайжруулах зорилгоор олон улсын газарзүйн мэдээллийн системийн 34 дaхь удаагийн “GIS day” өдөрлөгийг 2020 оны 11 сарын 18-нд цахим хэлбэрээр зохион байгууллаа.
“GISday-2020” өдөрлөгт оролцогчид
Олон улсын газарзүйн мэдээллийн системийн өдөр “GISday-2020” өдөрлөгт нийтдээ 75 оролцогч цахим хэлбэрээр МУИС, ШУС захирлын 2020 оны Б/108 тоот тушаалаар батлагдсан хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгуулагдлаа. Газарзүйн тэнхимийн багш доктор Г.Бямбахүү, Б.Оюунханд, Ч.Наранцэцэг нар судалгааныхаа ажлыг танилцуулсан болно.
Цахим өдөрлөгийг Газарзүйн тэнхимийн эрхлэгч доктор, профессор В.Батцэнгэл нээж үг хэллээ.
Газарзүйн тэнхимийн багш Б.Оюунханд “Монгол улсын зурагзүйн шинжлэх ухааны хөгжил”
Газарзүйн тэнхимийн багш доктор Г.Бямбахүү “Улаанбаатар хотын тэлэлтийг CA-ANN загвар ашиглан тооцооолох”
Газарзүйн тэнхимийн багш Ч.Наранцэцэг “Гифү хот oрчмын орон зайн дүн шинжилгээ”
Мөн түүнчлэн “Байгаль орчныг зайнаас тандан судлал” хөтөлбөрийн төгсөгчдийн төлөөлөл ажиллаж байгаа салбар, хийж гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудаасаа нийт оролцогчдод танилцуулсан болно.
2014 оны төгсөгч Б.Цогтжаргал, “Геодата” ХХК
2015 оны төгсөгч Б.Номинжаргал, “Геомэдээлэл” ХХК
2016 оны төгсөгч Г.Төгс-Уярал, “New urbanism” ХХК
2018 оны төгсөгч Б.Батзаяа, ГЗБГЗЗГазар
2019 оны төгсөгч Б.Хатанбаатар, “WAV” ХХК
2020 оны төгсөгч Э.Ундрал, “Мегас Консалтинт”ХХК