МУИС-ийн Сургалтын журмын 4.4.2 заалтын дагуу магистрант, докторант нь элссэн эхний улиралдаа багтаан сургалтын ганцаарчилсан төлөвлөгөөг боловсруулан батлуулдаг. 2020 оны 08 сарын 28-ны өдрийн А/206 тоот МУИС-ийн Захирлын тушаалын дагуу Ахисан түвшний сургуулийг (АТС) байгуулсан. Иймд 2020-2021 оны намрын улирлаас тус төлөвлөгөөг (цаашид “Суралцагчийн хувийн төлөвлөгөө” гэх) шинэчилсэн загварын дагуу хүлээн авахаар төлөвлөж байна. Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахим хэлбэрээр хүлээн авна.
Дэлгэрэнгүйг https://graduate.num.edu.mn/?p=2810 холбоосоор нэвтэрч үзнэ үү.
Ахисан түвшний сургууль