Газарзүйн онлайн олимпиад болно

Share Button

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед газарзүйн сургалтыг идэвхжүүлэх, шинэ мэдлэг, шинэ чадварт суралцах зорилгоор ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчид болон газарзүйн багш нарын дунд олимпиад зохиогдоно. Олимпиадыг зохион байгуулснаар газарзүйн мэдлэг, чадварыг бататгах, сорих, сайжруулах, элсэлтийн шалгалтад бэлтгэх ажлыг эрчимжүүлэх зорилготой.

Газарзүй сонирхогчдын “Газарзүй” бүлгэм, “Газарзүйн булан” цахим хуудас болон МУИС-ийн ШУС-ийн Газарзүйн тэнхимийн дэмжлэгтэйгээр газарзүйн онлайн олимпиадыг анх удаа зохион байгуулахаар боллоо. Газарзүйн онлайн олимпиадын дэлгэрэнгүй удирдамж, бүртгүүлэх заавар, зохион байгуулалтын талаар дараах мэдээлэлтэй танилцана уу.

Газарзүйн онлайн олимпиадад дараах холбоосоор орж бүртгүүлээрэй. https://forms.gle/T6DJRoT5s9vXeUhR8

Олимпиадын товч шторк

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар