МУИС-ийн Захиргааны зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн цахим хуралдааны мэдээлэл
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:
- Багшийн сонгон шалгаруулалт зарлах тухай.
- Багшийн зэрэглэл тогтоох шалгуурууд.
- “Бакалаврын түвшний оюутны мэргэжлийн хөтөлбөр сонгох журам”-д өөрчлөлт оруулах тухай.
- Бусад асуудал.
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
- Багшийн сонгон шалгаруулалт зарлахтай холбоотой тэнхимүүд рүү ЗХНГ-аас заавар, удирдамж явуулахаар шийдвэрлэж, ирүүлсэн материалын дагуу багшийн сонгон шалгаруулалтыг зарлахаар шийдвэрлэв.
- Багшийн зэрэглэл тогтоох шалгууруудтай танилцаж саналуудыг хэлэлцэв.
- Журамд оруулах өөрчлөлтийн саналыг дэмжихгүйгээр өмнөх батлагдсан журмын хүрээнд ажиллахаар шийдвэрлэв.
ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР