“Лекцийн зочин багш” хөтөлбөр нь Багшийн хөгжил, цахим сургалтын төвийн улирал бүр явагддаг, уламжлалт хөтөлбөр бөгөөд уг хөтөлбөрт хамрагдсанаар багш өөрийнхичээл дээр тухайн шинжлэх ухааны онол, практикийн мэдлэг, туршлагатай, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн төлөөллийг урьж лекц уншуулах, ярилцлага зохион байгуулах хэлбэрээр суралцахуйн үйл ажиллагааг дэмжих, хичээлийн агуулга, аргазүйг баяжуулах боломжтой байдаг.
2020-2021 оны хичээлийг жилийн хаврын улиралд уг хөтөлбөр нь 2 дугаар сарын 23-ны өдрөөс 5 дугаар сарын 25-ны хооронд нээлттэйгээр хэрэгжиж ШУС, ХШУИС, ОУХНУС–ийн 8 багш оролцлоо.
Дэлхий нийтийг хамарсан цар тахал “Ковид 19”-ын өвчлөлөөс үүдэн манай улсад мөрдөгдөж буй хорио цээрийн дэглэмээс шалтгаалан энэ удаагийн хөтөлбөр нь цахим хэлбэрээр, сургалтын үйл ажиллагааг явуулж буй Microsoft Teams программыг ашиглан амжилттай зохион байгуулагдлаа.
Хөтөлбөрт хамрагдсан багш нартаа талархал илэрхийлье!
Багшийн хөгжил, цахим сургалтын төв