Багшийн хөгжил, цахим сургалтын төв (БХЦСТ) нь 2020 оны 9-р сард багшийн цогц чадамжийг дээшлүүлэх хэрэгцээ шаардлагыг тодорхойлох судалгаа хийсэн ба судалгаанд оролцсон багш нарын 40.6% нь 1-2 жилд, 46.9% нь 3-5 жилд судалгааны санхүүжилт олох, төсөл төслийн менежментийн талаар чадамжаа хөгжүүлэх шаардлагатай гэж хариулсан. Багш нарын хэрэгцээ шаардлагад тулгуурлан энэ чиглэлээр БХЦСТ-өөс шат дараатайгаар уулзалт, сургалт, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Уг ажлын хүрээнд БХЦСТ нь Хамтын ажиллагааны хэлтэстэй хамтран багш нарт төсөл хэрэгжүүлэх боломжууд, төсөл хэрхэн амжилттай мэдүүлэх, анхаарах зүйлс, хэрэгжүүлсэн туршлага болон төслийн менежментийн практик асуудлуудын талаар мэдээлэл өгөх “Төсөл мэдүүлэх, хэрэгжүүлэх боломжийг мэдээлэх нь” вебинарыг 2021 оны 6-р сарын 4-ны өдөр зохион байгууллаа. Вебинар дараах хөтөлбөрийн дагуу явагдлаа.
Сэдэв | Нэр | Албан тушаал | Нэгж |
“МУИС-ийн хамтын ажиллагаанд багш нарын оролцоог чухалчилах нь”
|
Ш. Мэндбаяр
|
Хэлтсийн дарга | Хамтын ажиллагааны хэлтэс
|
“Төсөл мэдүүлэхэд шалгах хуудас ашиглах нь” | О. Алтансүх
|
Профессор | ХШУИС, Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим |
“Нийгмийн ухааны салбар дундын төслүүд хэрэгжүүлсэн туршлагаас” | Д. Бумдарь
|
Дэд профессор | ШУС, Улс төр судлалын тэнхим |
“Төслийн менежментийн практик асуудлууд” | Д. Энх-Отгон | Тэнхимийн эрхлэгч, Дэд профессор | БС, Менежментийн тэнхим |
Асуулт, хариулт |
Вебинарт оролцон мэдээлэл өгч туршлагаасаа хуваалцсан ХАХ-ын дарга Ш.Мэндбаяр, ХБООИТэнхимийн профессор О.Алтансүх, Улс төр судлалын тэнхимийн дэд профессор Д.Бумдарь, Менежментийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Энх-Отгон нартаа талархал илэрхийлье.
БАГШИЙН ХӨГЖИЛ, ЦАХИМ СУРГАЛТЫН ТӨВ